sonin.mn

Олгой хагаравч тогоон дотроо хэмээх үг бий. Ажил мэргэжлийн хувь тавилангаар нэг дор ажиллаж хамт олон болсон хүмүүст энэ үг илүү тусдаг. Тийм ч учраас МҮОНРТ-ийн уран бүтээлчид сүүлийн 10-аад жилд байгууллагынхаа болоод дарга нарынхаа хооронд vvсч байгаа элдэв хэл ам, маргаан муудалцаанд хүлээцтэй хандаж хамгийн шударга шүүх болох цаг хугацааны дэнсэд найдан суусан билээ.

Одоо эргээд харахад цаг хугацаа бидэнд ажилтаныхаа төдийгvй мэдээллийн байгууллагын нэгэн гишvvнийхээ хувьд тааруухан хандлага гаргаж vнэн худал хоёрыг төөрөгдvvлэхэд өөрсдөө санамсаргvй оролцож байжээ гэх шиг санагдах боллоо. Өнгөрсөн нэг дэхь өдрийн хурал дээр огт бодоогvй байсан нэгэн vйл явдал болсон юм.

Байгаа байхгvй нь бараг мэдэгдэхгvй байсан М.Наранбаатар нилээд баргар царайтай хvн орж ирээд сэтгэл санаа таагvй байна. Та нарын төлөө би дандаа буян хийж явсан гээд учир нь ойлгогдохгvй баахан зүйл ярьсан .

Түүний яриан дотор уран бvтээлчид бидний сэтгэлийг эмзэглvvлсэн нэгэн зvйл байсан нь МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг нэгэн хувийн компанид гэрээ байгуулан олгож цаашид бvрэн ашиглуулах тухай асуудал байлаа. Нэг бол тэднээр юм аа хийлгээд гэрээгээ өөрчилж болно ч гэх шиг их л сонин тайлбар өгсөн.

Тэгээд энэ байгууллагын төлөө яваад байхад та нар АТГ намайг өгнө гэсэн байна. Аудитын шалгалт ч өчнөөн хийлгэсэн.Тэгээд юу ч гардаггvй биз дээ. Одоо ч бас шалгаж байгаа. Би дандаа сайн зvйл хийсэн болохоор юу ч гарахгvй гээд толгой эргэм олон зvйл ярьсан. Харин дараа нь МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа нэгэн тайлбар хийсэн юм.

Тэрээр энэ хvний хууль бус ажил,ёс зvйгvй байдалд арга хэмжээ авч өгнө vv гээд vндэсний зөвлөлд би гурван ч удаа өргөдөл гаргасан тухайгаа танилцуулахад тvvний тайлбарт бvх уран бvтээлчдийн өмч болсон алтан фондны талаар хийсэн хууль бус гэрээнд гарын vсэг зурахыг тулгасан тухай ярьлаа.

Энэ мэдээлэл нийт уран бvтээлчдийг бvр гайхшруулж орхисон юм. Учир МVОНРТ-ийн алтан сан хөмрөг гэдэг нэгэн даргын мэдлийн асуудал биш билээ. МҮОНРТ-ийн архивын алтан сан хөмрөг нь Монгол Улсын архивын салшгvй нэгэн хэсэг бөгөөд төрийн өмч мөн гэж олон нийтийн радио телевизийн хуулиндаа ч заасан байдаг. Нөгөөтэйгvvр монголын ард тvмний бvтэн тавин жилийн туулсан замнал бvтээсэн түүх энд бий.

Монгол улсад ганцхан телевиз байсан тэр л vеэс монголын тvvхийг бичих vйлсэд зvтгэсэн эгэл ард тvмний он цагийг хэрхэн туулж өнгөрснийг батлах тvvхэн баримтууд юм.

Ийм ч учраас МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг Монгол улсын архивын нэгэн салшгvй хэсэг гэж vздэг. Гэтэл vvнийг дангаар захиран зарцуулар эрхийг эдлэн ажилтан албан хаагчдад ч мэдээлэл хvргэхгvйгээр гадагш гарган Ви-Эс- Эм ХХК-д шилжvvлэн “онлайн” худалдаа хийлгэх бvрэн эрхийг олгосон тухай мэдлээ. Энэ компанитай байгуулсан гэрээг нь Д.Энхтуяа vндэсний зөвлөлд өргөдөл гөргөн тvр зогсоолгосон тухай сонсоод юм арай ч хэтэрч байгааг харлаа.

М.Наранбаатар энэ vеэр МҮОНРТ-ийн архивын сан хөмрөгийг зарж борлуулах нь хуульд нийцсэн, хориглосон зvйлгvй мэтээр ярьж тэртэй тэргvй зарахаас өмнө гадагшаа гарчихсан архив биз дээ гэх мэтээр биднийг ятгах төөрөгдvvлэх маягтай өөрийгөө өмгөөлөн байхаан ярьсан нь өөрийнхөө дор ажиллаж байгаа бүх ажилтан уран бvтээлчдийг хуурч болдог гэж хэтэрхий бат ойлгосон юм шиг санагдана.

М.Наранбаатарын энэхүү үйлдэл нь Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжvvлэх тухай хуулийн 1 дvгээр зvйл “... дахин дамжуулах техник станц болон vндэсний радио, телевизийн архивыг төрийн өмчид хэвээр үлдээсүгэй” мөн бидний өнөөдрийг хvртэл мөрдөн байгаа Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 10 дугаар зvйлийн 10.2 дахь хэсэгт “Олон нийтийн радио,телевизийн архив Vндэсний төв архивын салбар ...Архивын тухай хуулиар зохицуулна “ гэж тус тус заасныг зөрчиж байгаад бид дургуй байна.

Хамгийн гол нь “МҮОНРТ-ийн ажиллагсдын ёс зvйн дvрмийн нэгдvгээр зvйлийн 1,2 дахь заалт”... Ажилтан бvр ажил vvргээ гvйцэтгэхдээ иргэний эрхийг хvндэтгэх, бодит мэдээлэл олж авах, ил тод байдлыг эрхэмлэх, шударга ёсыг баримтлан өндөр ёс суртахуунтай байна.” Мөн хоёр дугаар зvйлийн 2,5 дахь хэсэгт”... Ажилтан бvр бусад ажилтны нэр хvндийг хvндэтгэж тэдний нэр төрийг гутаан доромжлох эрхгvй” гэсэн заалтыг тус тус зөрчиж байгаа төдийгvй хамт олноо хvндэтгэхгvй байгаагийн илрэл гэж бид vзэж байна.

М.Наранбаатар МҮОНРТ-ийн ерөнхий захиралаар ажиллах энэ хугацаанд телевизийн захиралд нийт 6 хvн ажиллаж байсан бөгөөд тэд бvгд хар хэрээ болон халагдаж харин М.Наранбаатар ганцаараа зөв хvн болон vлддэг уламжлал нэгэнт тогтсон нь харамсалтай. Одоо Батбаяр Энхтуяа нар тэдний араас халагдаж байх шиг.

Бидэнд дарга цэргийн хэн нь хэнийгээ халах нь хамаагvй юм аа гэхэд МVОНТ-ийг элгээр нь хэвтvvлж олны дунд нэр хvндийг нь унаган уран бvтээлчдийг муухай харагдуулж байгаад тул харамсаж байна.

Би эндээс яасан ч явахгvй харж байгаарай гээд л бидэнд баахан ярьсан М.Наранбаатараас бид харин одоо жигшиж байна. Нэг тогоон дотор ажиллаж байсны хувьд цаг хугацаатай албаа нэртэйхэн шиг өндөрлөөд өөрөө өргөдөл өгөөд яваасай гэж хvлээсэндээ ийм олон алдааг уужуу харж суусандаа уран бvтээлчид харамсаж байна.

МҮОНТВ-ийн нийт уран бvтээлчид