Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр” –ийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.
Тус хөтөлбөр нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн, Улаанбаатар хотын үерийн аюулын эрсдлийг бууруулж, хүн амыг үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр үерт өртөх шууд эрсдлийн бүсэд байрлах 3000 айл өрх, цаашилбал нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэж албаныхан үзэж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд одоо байгаа шугам сүлжээний насжилтыг 78.3 хувиас 40 хувь хүртэл бууруулж шинэчлэлт хийнэ.
Мөн газрын гадаргын болон зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж, үргэлжилсэн бороонд ус тогтохгүй байх нөхцөл боломжийг бий болгох юм. Ингэснээр үерийн далан сувгийн ашиглалт сайжирч, далан сувгийн цэвэрлэгээний зардал буурах тооцоог гаргажээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд уг хөтөлбөрийг батлах нь зүйтэй гэж үзлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096