sonin.mn

Энэ сарын 24-ний өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна.” гэж заасан нь  Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг  зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.