sonin.mn

КЁЛЬН. /ksta/. Монгол орны хээр талд Германы Кёльны архитекторч Стефан Шмитцийн төлөвлөсөн шинэ нийслэл хот сүндэрлэнэ. "Майдар хот" нь хүрээлэн буй орчин, амьдрах  нөхцөлөөрөө дэлхийн загварт нийцсэн томоохон хот байх юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар далайн түвшнээс дээш 1000 метр өндөрт, тал хээрийн бүсэд оршдог. Цахилгаан станцын болон айлуудын нүүрсний утаа, мөн 10 дугаар сард шөнөдөө хасах арван градус хүрч хүйтэрдэг зэрэг нь архитекторч Стефан Шмитцийн итгэл найдварыг мохоосонгүй.

Кёльн хотоос алс 6650 км зайтай орших тал хээрийн бүсэд тэрбээр амьдралын зорилго нь болох шинэ хот төлөвлөлтийн ажлаа олжээ. Майдар хотын 300 мянган оршин суугчид  экологийн үлгэр жишээ орчинд дэлхийд танигдсан хотод амьдрах юм.

60 настай гол баатар маань Кёльн дахь албан өрөөндөө ярьж суухдаа, "хэрэв тэр хол явж ажиллавал миний  бүх амьдрал тэнд өнгөрөх болно” гэлээ. Ирээдүйн эко хот нь Улаанбаатараас өмнөд зүгт 30 километр зайтай орших бөгөөд энэ нь Монгол Улсын шашин хийгээд соёлын төв болох аж.  Мөн Монголын Засгийн газар Майдар хот руу нүүх боломжтой гэсэн нь түүнд ихээхэн таалагджээ.

Монгол Улсын Засгийн газар Германы загвараар Майдар хотыг барихыг хүсч байгаа юм. "Бид хөрөнгө оруулагчдын ашиг сонирхол  болон байгаль орчны тэнцвэрт байдлыг эхлээд олох хэрэгтэй" гэж Шмитц хэлэв. Аварга том Буддагийн хөшөөг шинэ хотын зүрхэн төв цэгт босгоно.

Зуны улиралд анхны барилгын суурь чулуу тавигдсан бөгөөд 2030 он гэхэд 90000 хүн амтай эхний дүүргийн ажил дууссан байх юм. Одоо шинэ хотын төвд сүндэрлэх аварга том Будда хөшөө баригдаж байгаа бөгөөд 54 метрийн өндөртэй уг хөшөө нь Нью-Йорк дахь Эрх чөлөөний хөшөөнөөс ч өндөр байх юм.

Х.Сарнай

Эх сурвалж: