sonin.mn

УИХ дахь МАН-ын бvлэг ээлжит хуралдаанаараа 2014 оны төсвийн тодотгол болон Монгол Улсын төсөв санхvvгийн байдлын талаарх Сангийн сайд Ж.Эрдэнэбатын мэдээллийг сонсож, харилцан ярилцжээ.

Бvлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бvлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишvvн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар мэдээлэл хийсэн юм.

Бvлгийн дарга С.Бямбацогт "Монгол Улсын санхvvгийн нөхцөл байдал хvндэрсэнтэй холбоотой УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын санхvv эдийн засгийн байдалд бодит дvгнэлт өгөхөөр болсон.

Мөн Чингис, Самурай бонд, Vнэ тогтворжуулах хөтөлбөрийн зарцуулалтыг ил тод болгоход анхаарч, ажлын хэсэг байгуулах нь зvйтэй гэж vзлээ” хэмээн ярьсан юм. Сангийн сайд Ж.Эрдэнэбат, “Засгийн газрын бvтэц болон зайлшгvй санхvvжvvлэх зардалтай холбогдуулж 2014 оны төсвийн тодотголыг өргөн барьсан.

Маш олон санхvvжих зардлууд ар араасаа хvлээлттэй, төсөв хvндхэн байдалтай байна. 12 дугаар сарын vлдсэн хэдхэн хоногт 600 тэрбум төгрөгийн санхvvжилтийг зайлшгvй хийх шаардлагатай байна. Vvний нийт олох бололцоотой орлого нь 300 тэрбум төгрөг. Vлдсэн орлогыг ямар эх vvсвэрээс бvрдvvлэх вэ гэдгийг Засгийн газар дээр шийдвэрлэнэ” гэв.

Тvvнчлэн МАН-ын бvлгийн хурлаар дэд сайдад нэр дэвшигчдийн асуудлыг ярилцжээ. Энэ талаар тодруулж асуухад бvлгийн дарга С.Бямбацогт, “Дэд сайд болох хvсэлтээ илэрхийлсэн гишvvн олон байгаа. Тэр хvмvvсийг ямар байдлаар нэр дэвшvvлэх вэ, ямар шалгуур тавих вэ гэдэг талаараа МАН-ын дарга М.Энхболд бvлгийн гишvvдэд танилцуулга хийсэн. Дэд сайдад өрсөлдvvлэх зарчмыг баримтална.

Ажлын туршлага, мэдлэг боловсрол, намын төлөө сэтгэлээ зориулж зvтгэж байсан эсэх зэрэг олон шалгуур тавина” гэлээ. Бvлгийн хуралд МАН-аас Засгийн газрын гишvvнээр томилогдсон зургаан сайд оролцож, тодорхой асуудлууд дээр санал солилцсон байна.

Эх сурвалж: