sonin.mn

УЛААН-ҮД. /asiarussia/. Бүгд найрамдах улсын тэргүүний шүүмжлэлийн мөрөөр гаальчид ажлаа түргэвчлэн шуурхайлахын тулд боломжтой болоод боломжгүй бүхнийг хийж байна.

Визгүй зорчих журам үйлчилж эхэлснээр 11 дүгээр сарын 14-нөөс 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Хиагтын автомашин шалган нэвтрүүлэх цэгээр дамжин ОХУ-ын хилээр хоёр чиглэлд нийтдээ 23699 хүн нэвтэрсэн байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23,6 хувиар өссөн үзүүлэлт юм. 11 дүгээр сарын 14-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд өдөрт дунджаар 1400 зорчигч, 470 тээврийн хэрэгсэл, түүний дотор 317 суудлын автомашин, 140 ачааны тэрэг, 13 автобус хилээр нэвтэрсэн тухай Буриадын Гаалийн хэвлэлийн алба мэдээлэв.

Хиагтын автомашин шалган нэвтрүүлэх цэг нь ачааны машин болон суудлын автомашин нэвтрүүлэх тус бүр хоёр, мөн нэг нөөц нэг урсгалтай юм. Өдөрт нийт 1400 зорчигч хилээр нэвтэрч байгаа, түүнчлэн уг цэг 24 цагийн ажиллагаатай байгааг тооцож үзвээс гаалийн үзлэгт орж буй нэг хүн хилээр нэвтрэхийн тулд дунджаар нэг минутыг зарцуулж байна.

Б.Адъяахүү

Эх сурвалж:
http://sonin.mn/uploads/images/montsame.jpg