sonin.mn

ЯКУТСК. /runews24/.Бүгд Найрамдах Саха Улсын төлөөлөгчид Монголын эрх баригчдын төлөөлөгчидтэй хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцээ хийжээ.

Якутын төлөөлөгчдийг бүс нутгийн Хүнс, хөдөө  аж ахуйн дэд сайд Александр Артемьев тэргүүлсэн байна.

Улаанбаатарт хийсэн айлчлалынхаа хүрээнд тэрбээр Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэлтэй уулзжээ.

Махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос нийлүүлэх салбарт болон газар тариалангийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд тус бүс нутаг бэлэн буйг Артемьев мэдэгдсэн байна.

Үүнээс гадна, Якутын төлөөлөгчид хамтран ажиллах сонирхолтой байгаа компаниудын захиралуудтай уулзаж, Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд зочилжээ.

Д.Жаргал

Эх сурвалж:
http://sonin.mn/uploads/images/montsame.jpg