sonin.mn

СИДНЕЙ. /Xinhua/. Австралийн Сидней хотын төвд орших кафе руу 16 цаг барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөхөөр цагдаа нар дайран орсны дараа гурван хүн амь үрэгджээ. Тэдний нэг нь барьцаалагч аж.

Өнгөрсөн шөнийн 02:00 цагт цагдаа нар кафе руу дайран орсон байна.

Буун дуу гаjсны дараа барьцаалагдсан олон хүн кафегаас гүйн гарчээ. Цагдаа нар дараа нь кафе руу орж, барьцаалагчтай буудалцжээ.

Цагдаагийн газрын албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, хүмүүсийг барьцаалсан зэвсэгт этгээдийг буудан хөнөөсөн байна.  Мөн 34 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй хүн буудалцааны үеэр амь үрэгдсэн аж. Үүнээс гадна дөрвөн хүн гэмтэж бэртсэний нэг нь цагдаагийн албан хаагч гэнэ.

Зэвсэгт этгээд даваа гарагийн өглөө тус кафед 17 үйлчлүүлэгч, кафен ажилтныг барьцаалсан юм. Барьцаалагдсан хүмүүсийн тав нь зугтаж чадсан.

Цагдаа нар шөнө хүртэл барьцаалагчтай хэлэлцээ хийсэн юм.

Барьцаалагдсан хүмүүсийн заримыг нь “Аллахаас өөр бурхан гэж байхгүй” гэсэн цагаан, араб бичиг бүхий хар туг бариулан цонх руу харуулан зогсоосон байсан билээ.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, зэвсэгт этгээд нь 50 настай, өөрийгөө лалын санваартан гэж тодорхойлж байжээ. Тэрбээр 1996 онд орогнол хүсэн Иранаас Австралид очсон байна.

Цагдаа нар энэ хэргийг шалгаж байна.

Г.Доржханд

Эх сурвалж:
http://sonin.mn/uploads/images/montsame.jpg