sonin.mn

БАНГКОК. /NHK/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /ЗӨАУХ/ гишүүд болон Япон, Хятад, Өмнөд Солонгос улсын сайд нарын танхимын гишүүд “Эбола” вирусын халдварын тархалттай тэмцэх асуудлыг хэлэлцэхээр шууд холбоотой ажиллахаар болжээ.

Таиландын нийслэл Бангкок хотод Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон 13 орны албаны хүмүүсийн оролцсон хоёр өдрийн хуралдааны үеэр уг төлөвлөгөөг гаргажээ.

Хуралдаанд оролцогч нар Ази тивд тархаж болзошгүй “Эбола”-гийн халдварт бэлтгэх арга замуудыг хэлэлцсэн байна. Тэд вирусийг устгах эм, вакцин боловсруулахад хамтран ажиллаж, бусадтайгаа харилцаа холбоотой байхаар тохиролцжээ.

“Эбола”-гийн халдвар тархсан улс орнуудаас ирэх хүмүүсийг хянах арга хэмжээг Таиландын Засгийн авахаар болсныг тус улсын төлөөлөгч мэдэгдэв.

Халуун, чийглэг уур амьсгалтай, мөн иргэд нь мал амьтадтай ойр амьдардаг Зүүн Өмнөд Азийн зарим хэсгээр шинэ халдварт өвчин гарах вий гэж шинжээчид санаа зовж байна.

ЗӨАУХ-ны гишүүн орнууд ирэх жил бүс нутгийн эдийн засгийн шинэ бүс байгуулах бөгөөд ингэснээр хүмүүс болон бараа бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн их болно. Тиймээс халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг яаралтай өргөжүүлэх шаардлагатай байгаа юм.

Д.Нямтулга

Эх сурвалж:
http://sonin.mn/uploads/images/montsame.jpg