sonin.mn

ЖЕНЕВ. /ANADOLU/. “Press Emblem Campaign” ТББ-ын жил тутмын тайлангаас үзвэл, 2014 онд дэлхийн хэмжээнд 128 сэтгүүлч амь үрэгджээ.

Өнгөрсөн зун Газын зурваст Израиль болон Палестины “ХАМАС” бүлэглэлийн хооронд болсон байлдааны ажиллагааны үеэр хамгийн олон буюу 16 сэтгүүлч амь үрэгдсэн байна. Сирид 13, Пакистанд 12 сэтгүүлч амь үрэгдсэнээр Газын зурвасын араас орж байна.

Тэгвэл 10 сэтгүүлч амь үрэгдсэнээр Ирак дөрөвдүгээрт орсон байна. Тэдний олонх нь “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн халдлагын үеэр амиа алджээ.

Харин есөн сэтгүүлч, тэдний дотор дөрвөн оросын амийг авснаар Украин тавдугаарт орж байна.

Өнгөрсөн таван жилд 614 сэтгүүлч, дунджаар жилд 123, долоо хоногт 2,4 сэтгүүлч амь үрэгджээ.

Сири, Пакистан, Мексик, Ирак болон Сомалийг өнгөрсөн таван жилд сэтгүүлчдэд хамгийн аюултай байсан таван улсаар тодруулсан байна.

Эрсдэл өндөртэй учраас мөргөлдөөний бүс рүү сэтгүүлчдээ илгээхээ хэвлэл, мэдээллийн олон хэрэгсэл больсон гэж “Press Emblem Campaign” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Блес Лемпен хэллээ.

Г.Доржханд

Эх сурвалж:
http://sonin.mn/uploads/images/montsame.jpg