sonin.mn

Манай шилдэг эмэгтэй улстөрчдийн нэг, түүхийн ухааны доктор Банзрагчийн Дэлгэрмаа Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллана.

Б.Дэлгэрмаа нь хууль, эрх зүй, улстөрийн салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд 2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт “XX зууны Монголын ардчиллын түүх” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал:

    1982-1986 онд Улсын Прокурорын газарт прокурор

    1986-1989 МУИС-ийн Хууль зүйн тэнхимд багш,

    1989-1990 онд ШУА-ийн төр эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

    1990-1992 онд Улсын бага хуралд зөвлөх

    1993-1996 онд Улстөрийн боловсролын академийн захирал

    1996-2000 онд УИХ-ийн гишүүн

    2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайын нийгмийн бодлогын зөвлөх

    2006-2012 онд “Либерти” дээд сургуулийн захирал

    2012-1014 онд Монгол Улсаас Сингапур улсад суух Онц бөгөөд бүрэн  Эрхт Элчин сайдаар тус тус ажилласан.