sonin.mn

НҮБ. /Prensa Latina/. Дотоодын зөрчил мөргөлдөөний улмаас Украины зүүн өмнөд нутагт таван сая гаруй хүн хүндхэн аж төрж байна гэж НҮБ анхаарууллаа. Тэнд хүний эрх өнөө хэр нь зөрчигдсөөр байгаа аж.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар мөргөлдөөнтэй энэ улсын хямралын талаарх найм дахь удаагийн тайлан мэдээлэлдээ ”Өвөл болж байгаатай холбоотойгоор энэ хүмүүст тулгарч буй эрсдэл, бэрхшээл улам нэмэгдэж байна” гэжээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш Украинд 4000 хүн амиа алдаж, 10332 хүн шархадсан байна.

Харин өнгөрсөн есдүгээр сард гал зогсоосноос хойш 1300 гаруй хүн амиа алджээ.

Хүний эрх зөрчсөн үйлдэл гаргаж, хүн ам шигүү суурьшсан бүсүүдэд эмх замбараагүй халдлага үйлдэж, зэвсэгт бүлэглэлүүд болон Украины аюулгүй байдлын албаныхан хүмүүсийг хулгайлж байна гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар буруушаалаа.

Г.Доржханд

Эх сурвалж: