sonin.mn

ЖУБА. /Reuters/. Өмнөд Суданы нийслэл Жуба хотод зэвсэгт мөргөлдөөн дэгдэж, улмаар улс даяар нь тархсанаас хойш нэг жил өнгөрлөө. Үндэстний цөөнх хоорондын хүчирхийлэл Өмнөд Суданы олон иргэний аминд хүрч, хэдэн сая хүн дүрвэсэн гэсэн мэдээлэл байна.

Хорь гаруй жил үргэлжилсэн иргэний дайны дараа гурван жилийн өмнө Өмнөд Судан нь Суданаас тусгаар тогтносон юм.

Гэхдээ Ерөнхийлөгч Сальва Киирийг дэмжигчид болон дэд Ерөнхийлөгч асан Риек Машарыг дэмжигчдийн хооронд өнгөрсөн жил эхэлсэн ширүүн мөргөлдөөн өнөө хэр нь үргэлжилсээр байна.

НҮБ-ын мэдэгдсэнээр, үүний улмаас 1,9 сая хүн дүрвэж, хүмүүс хүнсний ноцтой хомсдолд оржээ. Зэвсэгт бүлэглэлүүд 12 мянга орчим хүүхдийг эгнээндээ нэгтгэхийн тулд бэлтгэхээр хулгайлсан байна.

НҮБ тус улсад энхийг сахиулагчдаа байрлуулсан юм.

Өмнөд Суданы хүмүүнлэгийн хямрал улам хүндэрч, тус улсын зэвсэгт мөргөлдөөнийг зогсоож, байдлыг тогтвортой болгох нь олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдсан асуудал болоод байна.

Г.Доржханд

Эх сурвалж: