sonin.mn

ЖЕНЕВ. /ITAR-TASS/. “Эбола”-гийн халдвараар нас барсан хүний тоо 6841 хүрлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.

12 дугаар сарын 14-ны байдлаар, “Эбола”-гийн халдвар тархсан таван орон /Гвиней, Либери, Мали, Сьерра-Леоне, АНУ/ болон сүүлд тархсан гурван орны /Нигери, Сенегал, Испани/ нийт 18464 халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 6241 хүн нас барсан гэж ДЭМБ-ын тайланд дурджээ.

Статистик мэдээгээр, Либери улсад “Эбола”-гийн халдвар авсан 7797 хүн бүртгэгдсэнээс 3290 нь нас баржээ. Үүний араас Сьерра-Леон /2033 хүн нас барж, 8273 халдвар авсан тохиолдол/ болон Гвиней /2394 хүн нас барж, 1518 халдвартай хүн/ орж байна.

Халуун орны ширэнгэн ойн ойролцоо орших Төв Африкийн алслагдмал тосгонд анх “Эбола” вирус гарсан боловч Баруун Африкийн томоохон хот, хөдөө орон нутагт тархаад байгаа билээ.

“Эбола” халдварт өвчин нь маш хүнд, үхэлд хүргэх өвчин юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тайлбарлажээ. Өвчний шинж тэмдэг нь гэнэт халуурах, бие сулрах, булчин өвдөх, толгой болон хоолой өвдөх юм.

Д.Нямтулга

Эх сурвалж: