sonin.mn

БРЮССЕЛЬ. /Xinhua/. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украины Ерөнхий сайд Арсений Яценюкийг төв байрандаа хүлээн авч уулзах үеэрээ Украинд улс төрийн болон бусад дэмжлэг үзүүлэхээ амлалаа гэж НАТО-гийн албан ёсны цахим хуудаст гарсан мэдэгдэлд дурджээ.

Украин улс хүнд хэцүү байдалд байгаа хэдий ч НАТО-тай түншлэх гэж байгааг Столтенберг сайшаасан байна.

“Таны айлчлал НАТО болон Украины түншлэлийн харилцааг онцлон тэмдэглэж байна. Бид түнш орноо хөгжүүлэх болсондоо их баяртай байна. Мөн Украины ард иргэд ардчиллыг сонгож, Европтой нягт хамтран ажиллахыг хүссэн” гэж Столтенберг мэдэгдэв.

Украины аюулгүй байдлыг сайжруулахад туслах зорилгоор НАТО итгэлцлийн таван сан байгуулан ажиллаж байна гэж тэрбээр мэдэгджээ.

“Украины батлан хамгаалах хүчнийг илүү орчин үеийн, илүү ил тод, илүү үр дүнтэй болгох зорилготой байна. Украины бүрэн эрхт байдал болон газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад НАТО бүх талын дэмжлэг үзүүлнэ" гэж Столтенберг мэдэгдлээ.

Тэрбээр Минскийн гэрээг дурдаад, энэ бол энх тайван тогтоох хамгийн сайн арга зам юм гэжээ. Мөн гэрээг хэрэгжүүлэх Украин улсын хүчин чармайлтыг сайшааж, ОХУ-ыг ямар нэг чармайлт гаргахыг уриалжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: