sonin.mn

БЕРЛИН. /NHK/. Германы зүүн нутагт лалын шашны эсрэг жагсаал хурдацтай хүрээгээ тэлж байна. Энэ хөдөлгөөн нийгмийн өргөн хүрээг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй гэж тус улсын удирдагч нар түгшиж байна.

Даваа гарагт Дресден хотод болсон жагсаалд 15 мянга орчим хүн оролцжээ. Жагсаалд оролцогчид лалын хэт давруу үзлийг эсэргүүцэн, Ойрхи Дорнодоос лалын дүрвэгчид олноороо ирж байгааг хязгаарлахыг шаарджээ. Тус улсын бусад хотод ч ийм жагсаал болж байгаа аж.

“Германд жагсаал цуглаан хийх чөлөөтэй. Гэхдээ бусад улсаас ирсэн хүмүүсийн тухай худал ярьж, явуулга хийх газар энд байхгүй” гэж тус улсын Канцлер Ангела Меркель даваа гарагт хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Ирак болон Сирид ажиллагаа явуулж буй “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд нэгдэхээр Германаас 500 гаруй залуу явсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Тэд буцаж ирээд террорист халдлага үйлдэж болзошгүй гэж германчууд түгшиж байна.

Лалын шашныг эсэргүүцсэн жагсаал цуглаан улсынх нь дөрвөн сая лалын шашинтанд дайсагнагчдыг бий болгож, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй гэж Германы удирдагч нар түгшиж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: