sonin.mn

НҮБ. /Sputnik/. Сирийн Ар-Ракка хотод байрлах цэргийн баазад “Лалын улс” бүлэглэл хэдэн зуун хүүхдийг байлдаанд бэлтгэж байгаагийн дунд таван настай хүүхэд ч байна гэж НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн Валери Амос Аюулгүйн зөвлөлд мэдэгджээ.

Амосын мэдээлснээр, “Ар-Ракка хотод байрлах “Лалын улс” бүлэглэлийн цэргийн баазад 350 орчим хүүхэд бэлтгэгдэж байна. Мөн хүүхдүүдийг цаазаар авах, толгойг таслах, чулуугаар цохиж амийг нь хөнөөх зэрэг “Лалын улс” бүлэглэлийн үйлдэл сүүлийн саруудад ихэссэн” гэжээ.

Мөн тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд, босогчид бэлгийн хүслээ хангах зорилгоор Кобани хотоос зугтсан дүрвэгсдийн дундаас охидыг барьж байна гэж мэдэгдэв. Түүний мэдээлснээр, Сирийн залуу охид босогчидтой хүчээр гэрлэх эсвэл бэлгийн боол болон зарагдаж байна гэжээ.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид 2012 оноос хойш Сирийн Засгийн газартай тэмцэж байгаа бөгөөд Ирак улсад томоохон газар нутгийг эзлээд байна.

“Лалын улс бүлэглэлийн хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг, аллага, боолчлол, хүчирхийлэл, бэлгийн боолчлол зэрэг харгис тактик хэрэглэж байгааг НҮБ-ын Комисс буруушаажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: