sonin.mn

БРЮССЕЛЬ. /ITAR-TASS/. Украин улс НАТО-д нэгдэх эсэхийг бүх нийтийн санал асуулга улс даяар явуулах замаар шийднэ гэж Украины Ерөнхий сайд Арсений Яценюк Умард Атлантын эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй Бельгийн нийслэл Брюссель хотод уулзсаныхаа дараа мэдэгджээ.

Одоогийн Украин улсын хуулийн дагуу, НАТО-гийн гишүүн болох эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж Яценюк мэдэгдэв.

Тэрбээр, Украин улс НАТО-д нэгдэн орохын тулд аюулгүй байдлын салбартаа шинэчлэл хийх шаардлагатай гэжээ.

Бид замын зургаа баримтлах болно гэж Яценюк мэдэгдсэн байна.

Хэрвээ санал асуулгаар Украины ард иргэд НАТО-д нэгдэх хүсэлтэйгээ илтгэвэл энэ нь Украин улс НАТО нэгдэх хүсэлтэйг илтгэхийн зэрэгцээ нэгдэх шаардлагатай болохыг харуулна гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: