sonin.mn

ВАШИНГТОН. /Sputnik/. 2014 онд АНУ-д тулгарсан эрүүл мэндийн сорилтууд дундаас хамгийн хүнд нь “Эбола” вирус байлаа гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв /ӨХУСТ/ мэдэгджээ.

“Эбола”-гийн халдвартай тэмцэхэд нэг удаа тус салбарын 170 ажилтан болон 700 гаруй хүн ажилладаг. Баруун Африк дахь “Эбола”-гийн голомтод ажиллах нь ӨХУСТ-ийн түүхэн дэх хамгийн том сорилт бөгөөд АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн 10 сорилтоос хамгийн хүнд нь юм гэж ӨХУСТ мэдэгдэлдээ дурджээ.

АНУ-ын дөрвөн иргэн “Эбола”-гийн халдвар авч, нэг нь нас барсан гэж ӨХУСТ мэдэгдэв. Хоёр иргэн АНУ-д халдвар авсан бол нөгөө хоёр нь Баруун Африкт халдвар авсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, “Эбола”-гийн халдвараар 6800 гаруй хүн нас барсан байна.

ӨХУСТ-ийн мэдээлснээр, өвчин антибиотикт тэсвэртэй болж, анагаахад хүнд, мөнгө их зарцуулахад хүрэх бөгөөд энэ нь АНУ-ын иргэдийн хувьд ноцтой аюул хэвээр үлдэж, тус улсын эрүүл мэндийн салбарын хоёр дахь том сорилт болж байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: