sonin.mn

СИДНЕЙ. /NHK/. Сиднейд болсон хүн барьцаалсан гэмт хэрэгт өртсөн хоёр хохирогч болон тэдний гэр бүлд Австралийн Ерөнхий сайд Тони Эбботт эмгэнэл илэрхийлээд, болсон хэргийг нарийн мөрдөн шалгана гэж мэдэгджээ.

Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр, гэмт хэрэгтэн олон удаа хэрэгт холбогдож байсан, хэт давруу үзэлтэй, сэтгэл санааны тогтворгүй байдалдаа автсан нэгэн байсан гэжээ.

Афганистанд амиа алдсан Австралийн цэргүүдийн гэр бүл рүү доромжилсон захидал илгээснээр нь болон интернэтэд хэт давруу үзлийг номлож байснаар нь гэмт хэрэгтнийг эрх баригчид сайн мэднэ гэж Эбботт мэдэгдэв.

Мөн тэрбээр, бүслэлтийн үеэр тэрбээр өөрийн ажиллагаагаа “Лалын улс” бүлэглэлийн бэлгэ тэмдгээр нуун дарагдуулахыг оролдсон гэжээ.

Улс төрийн сэдэлтэй хүчирхийлэлд оролцоход бэлэн хүмүүс Австралид байгааг Эбботт хүлээн зөвшөөрсөн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: