sonin.mn

БЭЭЖИН. /ITAR-TASS/. Хятадын хойд нутагт оршдог Шаньси мужийн үйлдвэр эрхлэгч Дин Шумяод авлига авсан хэргээр 20 жил хорих ял оноож, 403 сая долларын торгууль оногдуулжээ. Хятадын  төв телевизийн мэдээлснээр, Дин Шумяо тус улсын Төмөр замын сайд асан Лю Жизюньд авлига өгсөн нь тогтоогдсон байна.

Дин Шумяо бол авлига авсан нь тогтоогдсон Хятадын төмөр замын сайд асан Лю Жизюний хэрэгт холбоотой гол хүн юм. Лю Жизюньд өнгөрсөн онд цазаар авах ял оноосон бөгөөд ялын гүйцэтгэх хугацааг хоёр жилээр хойшлуулжээ.

Төмөр замын сайд асан авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна. 1986-2011 оны хооронд тэрбээр 64,6 сая юань буюу 10,53 сая долларын авлига авчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: