sonin.mn

ВЕНА. /RIA Novosti/.  Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск болон Донецк Ард Улсын төлөөлөгчид хэд хэдэн бүсээс хүнд техникүүдийг гаргаж эхэлсэн тухай Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/ Хяналт, зохицуулалтын хамтарсан төвийн /ХЗХТ/ офицерын мэдээллийг иш татан уламжилжээ.

“Луганскаас зүүн хойш 40 км зайд оршдог Трохижбенк болон Луганскаас зүүн зүгт 25 км зайд оршдог Новокиевка суурингийн хооронд буй хүнд зэвсгийг БНЛАУ, харин Донецкоос урагш 84 км зайд оршдог Пищевик болон Донецкоос зүүн урагш 63 км зайд оршдог Гранитное суурингийн хооронд байгаа техникийг БНДАУ гаргаж эхэлсэн тухай ХЗХТ-ийн Оросын талын даргын орлогч мэдээлсэн” гэж ЕАБХАБ-ын ажиглагчдын ням гарагийн оройны байдлаарх тайлангийн нээлттэй хувилбарт дурдсан байна. Уг хувилбарыг гарагт нийтэлжээ.

Хяналт, зохицуулалтын хамтарсан төвийг /ХЗХТ/ Донецк мужийн Дебальцево хотод байгуулжээ. Украин болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн тушаалаар, уг төвийн ажилд тус хоёр орны ерөнхий штабын офицерууд оролцож байгаа бөгөөд БНЛАУ, БНДАУ-ын төлөөлөгчидтэй хамтран ажиллаж байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: