sonin.mn

Хүн амын хѳгжил, нийгмийн хамгааллын яам төрийн газрын бодлого хѳтѳлбѳрийг хэрэгжүүлэхэд иргэдийнхээ эрх ашгийг дээдлэн, тэдэнд чиглэсэн үйлчилгээг чадварлаг,  мэргэшсэн албан хаагчдаар дамжуулан  түргэн шуурхай хүргэхийг зорьж ажилладаг.

Тус яам энэхүү зорилтыг хангахад, дэмжлэг авах зорилгоор НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газарт хүсэлт гаргасны дагуу  Хүний нөөц, хүн ам зүйн чиглэлээр мэргэшсэн зѳвлѳх  ноён Брайн Глийсон  2014 оны 12 дугаар сарын 15-аас 19-ны өдрүүдэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хүний нөөцийг  чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.   

Хүний нөөцийг чадавхжуулах зөвлөх үйлчилгээний зорилго нь  хэрэгжсэнээр албан хаагдчын чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай ур чадварт суурилсан судалгааг явуулж, уг судалгааны дүнд үндэслэсэн “Чадавхийг хѳгжүүлэх стратегийн бодлого, тѳлѳвлѳлт”-ийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд оршиж байна.