sonin.mn

 МАН-ын   Удирдах зөвлөлийн хурлаараа дэд  сайдад нэр дэвшигчдээ эцэслэн тодруулжээ. Хэдийгээр өмнө нь Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Ж.Сауле, Х.Булгантуяа  зэрэг эмэгтэйчүүдээ голчлон дэмжинэ гэж байсан ч байдал өөрчлөгдсөн бололтой ихэвчлэн хөрөнгөлөг эрхэмүүдийг дэд сайд болгохоор болсон байна.

Аж үйлдвэрийн дэд сайдад   УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн засаг дарга асан, одоо УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж буй Х.Баделханыг,

БСШУ-ны дэд сайдад Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан  Я.Төмөрбаатарыг

ГХЯ-ны дэд сайдад “The bull”рестораны захирал  н.Оюундарь

ЭМ, спортын дэд сайдад  УИХ-ын гишүүн, АН-ын М.Зоригтын аавын нэрээр нэрлэгдсэн сангийн гүйцэтгэх захирал  Д.Атармаа

Уул уурхайн дэд сайдад "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн хүү  Г.Тэмүүлэн
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдад Нийслэлийн засаг даргын орлогч асан, БЗД-ийн засаг дарга асан   Б.Мөнхбаатар

Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад "UFC" группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нарыг тус тус дэвшүүлжээ.

Тэднийг өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар батламжлах юм.

 

С.Сарнай