Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр” батлах тухай асуудлыг оруулсны дагуу хэлэлцэн шийдвэрлэж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын төвшинг сайжруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн сүлжээг шинээр бий болгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хөтөлбөр баталлаа.
Хөтөлбөрийн хүрээнд 2015-2016 онд 14450 ширхэг гэрэлтүүлэгч шинээр суурилуулахаар болсон. Үүнд, шинээр барих 80 км автозамын ажилтай уялдуулан 3400 ширхэг, нийслэлийн төсөв, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар 10000 ширхэг, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр 1050 ширхэг гэрэлтүүлгийг суурилуулахаар төлөвлөжээ.
Мөн “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд шилэн кабель, утасгүй WiFi, WiMax, үүрэн телефоны сүлжээг ашиглан хотын гэрэлтүүлгийн удирдлага, хяналтын автомат системийн сүлжээг бий болгохоор зорьж байна.
Ингэснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийсэн гэрэлтүүлгийн сүлжээ анх удаа бий болох бөгөөд нэгж гэрэлтүүлэгчийн ашиглалт засвар үйлчилгээний зардал буурч, дэлхийн хөгжингүй хотуудын жишигт хүрсэн гэрэлтүүлэгтэй болж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжрах боломжтой болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096