sonin.mn

ШШГЕГ-ын харьяа Хорих 429 дүгээр ангийн эмнэлгийн байрыг "Дэлхийн зөн" глобаль сангийн санхүүжилтээр иж бүрэн засварлаж, өнгөрсөн баасан гарагт нээж, үйлчлүүлэгчдээ хүлээн авсан гэнэ.

Улсын хэмжээнд ял эдэлж буй хоригдлуудын сүрьеэ өвчнииг оношлох, эмчлэх, сувилах, урьд-чилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг ганц газар нь 429 дүгээр анги аж. Энэхүү газраар жилд дунджаар 50-60 хүн эмчлүүлдэг гэнэ.

Харин сүүлийн үед хорихын сүрьеэ илрүүлэлт 70 хувьд хүрч, эдгэрэлт нь 68 хувьтай байгаа.Одоогийн байдлаар тус эмнэлэгт 41 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн эрчимт эмчилгээний 50, эмд тэсвэртэй сүрьеэ эмчлэх арван ортой. Эмч, сувилагч, асрагч, ажилчин нийлээд 17 хүн ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: