sonin.mn

МОСКВА. /Xinhua/. Манай улсын Засгийн газар валютын зах зээлийг тогтвортой болгох арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж ОХУ-ын Эдийн засгийн сайд Алексей Улюкаев хэллээ.

“Одоогийн валютын ханш макро эдийн засгийн үндсэн нөхцөл байдалтай дүйцэхгүй байна гэж бид үзэж байна ... Тиймээс байдлыг тогтвортой болгох багц арга хэмжээ авахаар бид ажиллаж байна” гэж Ерөнхий сайд Дмитрий Медведевийн даргалсан засгийн газрын санхүү болон эдийн засгийн байдлын талаарх хуралдааны дараа Улюкаев хэлсэн юм.

Түүний хэлснээр, “дотоодынхоо гадаад валютын зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг илүү хангах”-ын тулд дотоодын зах зээлдээ гадаад валютын нөөцийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг ОХУ-ын төв банк авах ажээ.

Оросын рублийн доллар болон евротой харьцах ханш энэ оны гуравдугаар сараас хойш унасаар байгаа бөгөөд өчигдөр урьд байгаагүйгээр унажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: