sonin.mn

МЕХИКО. /ITAR-TASS/. Мексикийн хойд нутгийн Тихуана болон Америкийн Сан-Диего хот 2024 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө хамт өрсөлдөхөөр төлөвлөж байна. Энэ тухай Мексикийн Олимпын хорооны ерөнхийлөгч Карлос Падилья мэдээлжээ.

“Энэ төслийг нягтлан судалсан бөгөөд бид холбогдох хүсэлтийг Олон улсын олимпын хороонд /ОУОХ/ илгээхээр төлөвлөж байна” гэж Падилья тэмдэглэсэн байна. “2024 онд Олимпын наадмыг АНУ-тай хамтран зохион байгуулна гэдэгт найдаж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Тихуана болон Сан-Диего хот Олимпын тоглолтыг зохион байгуулах эрхийн төлөө хамт өрсөлдөх санаачилгыг ОУОХ саяхан сайшаасан гэж Мексикийн төлөөлөгч хэлсэн байна. Олимпын наадмыг Мексик улс 1968 онд нэг удаа, АНУ 1904, 1932, 1984, 1996 онд дөрвөн удаа зохион байгуулж байсныг тэрбээр сануулжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: