sonin.mn

ЛОНДОН. /Sputnik/. “Лалын улс” бүлэглэлийн босогчдод агаараас цохилт өгөх эвсэлд хоёр дахь том үүрэг гүйцэтгэж байгаа орон бол Их Британи улс юм гэж тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдсэнийг “ВВС” агентлаг мэдээлжээ.

Австралийн Сидней хот болон Пакистаны Пешавар хотын сургуульд болсон лалын арчаагүй хэт давруу үзэлтнүүдийн халдлагад Камерон зэмлэн буруушаажээ.

Тэрбээр, австраличуудын эр зоригийг магтаж, террорист халдлагын хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлээд, террорист үйлдлийг зөвтгөж чадах үзэл бодлын систем гэж байхгүй гэж мэдэгдэв.

Их Британи улс терроризмтой тэмцэж, Ирак, Сири дэх “Лалын улс” бүлэглэлд агаараас цохилт өгөх АНУ тэргүүтэй эвсэлд нэгдэх амлалт өгсөн. “Лалын улс” бүлэглэлийн босогчдод олон улс орон агаараас цохилт өгч байгаагийн бараг 85 хувийг АНУ гүйцэтгэж, террорист бүлэглэлтэй тэмцэх кампанит ажлын гол ачааг үүрч байна.

Гэсэн хэдий ч “Лалын улс” бүлэглэлийн босогчдод агаараас цохилт өгөх эвслийн хоёр дахь хамгийн олон цохилт өгсөн улс бол Их Британи юм гэж  тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдсэнийг “ВВС” агентлагийн улс төрийн зөвлөх редактор Норман Смит мэдээлжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: