sonin.mn

СИДНЕЙ. /ВВС/. Сидней хотын кафед зэвсэгт этгээд хүмүүсийг барьцаалсан хэрэг гарсантай холбогдуулан терроризмтой тэмцэх арга хэмжээгээ эргэн харж, чангатгахаар Австрали төлөвлөж байна. Барьцаалагдсан 17 хүнийг гурван хүний амиар сулласан юм. Амь үрэгдсэн гурван хүний нэг нь барьцаалагч байсан билээ.

Барьцаалагч Ман Харон Монис нь террорист халдлага үйлдэх аюултай хүмүүсийн жагсаалтад байгаагүйг албаны хүмүүс мэдэгдсэн. Гэхдээ тэрбээр лалын хэт давруу үзлийн нөлөөнд автсан хүн байсныг холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.

Шинэ жил өнгөртөл Сиднейн гол байршлуудад цагдаа нарыг байршуулах аж.

Ням гарагийн өглөө цагдаа нар кафе руу дайран орж, барьцаалагчийг устгасан билээ. Буудалцааны үеэр барьцаанд байсан хоёр хүн мөн амь үрэгдсэн юм.

Сиднейн кафед хүмүүсийг барьцаалсан зэвсэгт этгээд нь залилангийн хэргийн сэжигтэн байсан гэж Ираны цагдаа нар мэдэгдсэн билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: