sonin.mn

“Исламын улс” алан хядах бүлэглэл таван настай хүүхдүүдийг цэрэгт элсүүлж, тэднийг алан хядагч болгодог тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Валери Амос мэдэгджээ.

Тэрбээр энэ тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдсэн бөгөөд дөнгөж таван нас хүрсэн 350 гаруй хүүхдийг Ракка хот дахь зэвсэгт дайчдыг бэлтгэх төвд сургалтад хамруулсан тухай мэдээ хүлээн авснаа хэлсэн аж.

Түүнчлэн Валери Амос хүүхдүүдийг цэргийн сургалтад хамруулан зэвсэгт мөргөлдөөнд оролцуулах хандлага нэмэгдэж байгааг хэлж, Сирийн 5.6 сая гаруй насанд хүрээгүй хүүхдэд нэн яаралтай хүмүүнлэгийн тсламж үзүүлэх шаардлагатайг хэлжээ.

Тэрбээр“Хүүхдүүдийг мөргөлдөөнд оролцогч талууд аль аль нь эрүүдэн тамлаж, тэдний эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэж байна” гэжээ. Үүнээс гадна хүүхдүүдийг олны өмнө цаазалсан тухай мэдээлэл ирэх нь нэмэгдсэн байна.

Энэ сарын эхээр АНУ-ын эрх баригчид “Исламын улс” бүлэглэлийн цэргийн хүчний чадавхи буурсан тухай мэдэгдсэн боловч Сирийн удирдагч Башар Асад түүнийг нь үгүйсгэжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Сирид болж буй иргэний дайны явцад амь насаа алдсан хүний тоо 200 мянгад хүрсэн тухай аж.

Д.Мөнхболд

Эх сурвалж: