sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос манай улстай яриа хэлцээ хийхийг их хүсч байгаа ч Пхеньяны эсрэг суртал нэтрүүлэг бүхий зурагт хуудас, бөмбөлгүүдийг хил давуулж байгааг болиулахыг урьдчилсан нөхцөл болгон шаардсаар байна гэж Өмнөд Солонгосын хууль тогтоогч мэдэгдлээ.

Хилийн Кэсон хот дахь Солонгос хоорондын аж үйлдвэрийн цогцолборт Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох “Ардчиллын төлөөх шинэ эвсэл” намын төлөөлөгч Пак Жи Вон зочлохдоо Умард Солонгосын Ази-Номхон далайн асуудал хариуцсан хорооны дэд дарга Вон Дон Ёнтой уулзжээ.

“Умард Солонгос яриа хэлцээ хийхийг их хүсч байгааг би мэдэрсэн. Хоёр Солонгос эвлэрэх үйл явц, хамтын ажиллагаагаа хөхүүлэн дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа дэд дарга Вон Дон Ён илэрхийлсэн” гэж Пак Жи Вон хэвлэл, мэдээллийнхэнд хэлсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: