sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн эрүүл мэндийн асуудлуудыг тухайлбал, бүс нутаг дахь “Эбола” вирусийн халдварын тархалтын асуудлыг хэлэлцэхээр Баруун Африкийн орнуудад айлчилна гэж Франс Пресс агентлаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал энэ долоо хоногт эхэлж магадгүй байна.

Үхлийн аюултай "Эбола" вирусээр үүсгэгдсэн өвчнийг эмчлэх тусгай эмчилгээ болон вакциныг хараахан гарган аваагүй байгаа боловч ирээдүйд ашиглаж болох эм хэрэгсэл гарган авснаа АНУ, Япон болон Канадын үйлдвэрлэгчид мэдээлсэн билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэ сарын 15-ны байдлаарх мэдээллээр, Гвиней, Либери, Сьерра-Леон улсад 18464 хүн үхлийн аюултай вирусийн халдвар авснаас 6841 нь нас баржээ.

Д.Жаргал

Эх сурвалж: