sonin.mn

ВАШИНГТОН. /RIA Novosti/. 2015 оны төсвийн хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурсан тухай Цагаан ордны хэвлэлийн алба мягмар гарагийн орой мэдээлжээ.

АНУ-ын Конгресс 1,1 триллион долларын хэмжээтэй төсвийн хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр баталсан байна. Обама уг төслийг харилцан буулт хийсэн баримт бичиг гэж нэрлээд гарын үсэг зурахаа амлажээ. Уг хуулийн төсөлд АНУ-ын бараг бүх байгууллагыг 2015 оны есдүгээр сарын 30-наас өмнө санхүүжүүлэх талаар тусгасан байна.

Зөвхөн Үндэсний аюулгүй байдлын яамны төсвийг сүүлд хэлэлцэхээр хасчээ. Төсвийг батлахыг тулд АНУ-ын Конгрессын хоёр танхим хоёул баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурсан байх ёстой юм.

Өнгөрсөн онд бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхны хооронд зарчмын санал зөрөлдөөн гарсны улмаас тус улсын Засгийн газрын үйл ажиллагаа хоёр гаруй долоо хоног зогссон билээ. Энэ онд хэдийгээр төсвийг батлах хугацааг хэд хэдэн удаа хойшлуулсан ч Засгийн газрын үйл ажиллагаа зогсохоос зайлсхийж чадсан байна.  

Д.Жаргал

Эх сурвалж: