Хиагтыг чөлөөлөх тулалдаанд 400 монгол цэрэг, 10 000 гамингийн өөдөөс давшаад ялсан нь огт худлаа. Буу, сэлэм барьж үзээгүй 400 малчин орчин үеийн зэвсэгтэй, бас ч гэж байнгын армийн 10 000 цэргийг ялах ямар ч боломж байхгүй, энэ бол “домог” гэлцэнэ.
Энэ гаргалгааг анх Баабар “Нүүдэл суудал” номондоо гаргаснаас хойш ихээхэн тархах шинжтэй болжээ. Хятадуудтай байлдвал заавал ялна гэж боддог Монголчууд сүүлийн үед орчин үеийн зэвсэгтэй хятадууд биднээс илүү гэж бодох болжээ. Хүн хүчний харьцаа ба зэвсэглэлийн чанарыг тооцвол энэ нь байж болох мэт авч бодат хийгээд бодат бус хүчин зүйлүүд бас бий. Бодат хүчин зүйл нь зэвсэглэлийн хувьд Хиагтыг чөлөөлсөн Монголчууд тийм ч муу байгаагүй юм.
ХХ зууны эхээр Оросын армийг зэвсэглэж эхэлсэн Мосины загварын винтов, морин цэргийн сэлмээр өвч зэвсэглэсэн байлаа. Түүнээс бороохой шийдэм барьж, нум сум эвшээлгэж дайраагүй юм. Пулемёт буу лав дөрөв байжээ. Мөн их бууны галын дэмжлэгтэй байв. Харин 400 цэрэг нь дан малчин байсан эсэх тухайд тун сонирхолтой дүгнэлт хийж болно. Хиагтын орчимд цугларсан Ардын журамт цэргийг лав л Зөвлөлтийн сургагч нар сургасан гэх мэдээлэл байдаггүй. Нөгөө талаас нь үзвэл байлдааны туршлага хийгээд зэвсэг эзэмших чадварын хувьд Монголчууд илүү байсныг нотлож болно.
Учир нь Хиагтын орчим цугласан цэргийн дотор хашир туршлагатай дайчин олон байв. 1913-1919 онд Өвөр Монгол болон Монголын өмнөд хязгаарт хятадуудтай амжилттай байлдаж байсан Богд хаант улсын цэргийн дайчид олноор очжээ. Д.Сүхбаатар ч гэсэн Харчин гүн Бавуужавын цэргийг устгахад гарамгай байлдаж баатар цол шагнуулсан 12 хүний нэг. Ногоон намын дарга Д.Энхбатын дурсан ярьснаас үзвэл Сүхбаатартай зэрэг баатар болсон өвөг ах Сэрээтэр нь Сүхийг дагаж Хиагтад очсон ба хувьсгал хийж байгаа эсэхээ ч мэдэхгүй, хятадтай байлд гэхэд хятадтай, оростой байлд гэхэд Оростой байлдаж явжээ.
Зэвсгээ хураалгаад тарсанд цөөнгүй нь Богд хаант улсын армийн пулемёт сумангийн дарга Д.Сүхбаатар нарын хамт Монгол улсаа чөлөөлөх хүсэлтэй Хиагтад очжээ. Тэд өмнө нь ялж сурсан, хятадуудтай эрэгчин эмэгчнээ үзэхэд бэлэн байв.
Тэр ч байтугай 1918 оны сүүл, 1919 оны эхээр Хятадын цэрэг Монголд орж байхад Баргын ван Манлайбаатар Дамдинсүрэн “Хүрээнд хятадыг бүү оруул, зүүн хязгаараас хятад оруулахгүйг би батлан даана” гэсэн захидал ирүүлж байсныг бодоход Монголчууд хятадтай байлдахдаа огт эмээхгүй байжээ.
Учир нь 1911 оноос хойшхи Монгол Хятадын тулалдаануудад Монголчууд үргэлж ялж байв. Мөн цэргийн хашир дайчид нэгдсэн нь Шинжаанд Хятадыг эсэргүүцэн босоод байлдсаар Оросын хилд орж Сэлэнгэд ирж суусан Илийн Сумъяа бэйсийн хошууны дайчид байв. Тулаанд хатуужсан тэр дайчид байлдааны чадвар өндөртэй байсан нь дамжиггүй. Пулемётчид нь дан Монголчууд байжээ.
Цэргийн тоо чадварыг өсгөхийн тулд Оросын армийн цэргүүдэд лам дээл өмсгөсөн, дээлийн хэлтгий захны цаанаас орос цэргийн форм харагддаг байсан гэх цуу яриа үндэсгүй юм. Хэрэв үнэхээр оросын цэргийг Хиагтын тулаанд оруулсан бол юуны өмнө зэвсэгтэй харьцах чадвараар нь пулемётчидийн дунд оруулах учиртай.
Харин Өвөр Монголоос ирсэн цэргүүдээс нэг цахар суман /тавьт/ Баяр гүний захиргаанд Бароны цэрэгт байв. Энэ тавьт хятадуудтай байлдахдаа аймшигтай харгис агаад өршөөлгүйгээрээ зартай байлаа. Баяр гүн Хиагтыг чөлөөлөөд байсан ардын журамт цэргийг дутуу үнэлсэн үү, харгис дайчидтайгаа түрүүлж давшаад бутцохиулж, өөрөө шархдаж олзлогдсоныг бодоход Хиагтыг чөлөөлсөн Монголчуудын байлдах чадвар сүрхий байжээ.
ХХ зууны эхний Монгол Хятадын дайн
“Сайтар бэлтгэгдсэн түмэн хүнтэй” хятадын байнгын арми гэгч хөөрхийлөлтэй байдалд байжээ. Чухамдаа Юань Шикай Монголыг цэргийн хүчээр бус дипломатын зальжин аргаар эрхэндээ оруулсан юм. Түүнээс бус Сүй шүжаны арми Монголд орж ирэхдээ байлдаан хийгээгүй билээ.
Хэрэв Монголчууд байлдсан бол? Энэ бол их сонин асуулт.
Гэхдээ үүнд хариулах жишээ бий. Нэг дэх нь Манлайбаатар Дамдинсүрэн вангийн захидал. Хоёр дахь нь Монголын армийн жанжин Хатанбаатар Магсаржавын цэргийн ур чадвар. Энэ хүн 1911 онд Ховдыг чөлөөлөх дайнаас хойш гадны цэргүүдтэй 41 удаа байлдахдаа нэг ч ялагдаагүй юм. Ялангуяа 1913-1914 оны Монгол хятадын дайны туршлага тэдэнд хангалттай байв.
1912 оны эцсээр Юань шикай 33 460 цэрэг, 85 их буу, 54 пулемёт бүхий зургаан замын цэргийг сайтар зэвсэглээд өвөр Монголд түлхэн оруулж, Монгол руу давшуулжээ. Чингийн Засгийн газар хар тамхины дайнд ялагдсаны дараахнаас армиа шинэчилж эхэлсэн бөгөөд Чин гүрэн унасны дараа генерал Юань Ши Кай засгийн эрхэнд гараад армиа өргөтгөсөн юм. Мэдээж бүр 1912 онд Хятад цэргийн тоо, зэвсэглэлээр Монголоос хамаагүй давуу байснаас гадна армиа европ маягаар зохион байгуулсан байв.
Харин үүний өөдөөс Оросын армийн зэвсэглэлээс хасаж байсан бердан буунаас дөнгөж салж, хагас нь винтовоор зэвсэглэсэн Монголын армийн 1000 орчим цэрэг замдаа хүчээ зузаатгах уламжлалт аян дайнд хятадын армийн өдөөс хөдөлсөн байна. Монголын арми тэр үед ердөө л хоёрхон хээрийн хөнгөн их буутай байв.
Тулалдаан одоогийн Монгол Улсын нутаг дээр бус өвөр Монголын нутагт болсон нь Богд хаан бүх Монголын хаан хэмээн нутаг дэвсгэрээ харийнхнаас хамгаалсан хэрэг байв. Баруун хязгаараар нэг зам, Дариганга, Егзөрийн хийдийн чиглэлээр нэг зам, Сөнид Улаанцавын чиглэлээр Монголчууд давшжээ.
Гэтэл үр дүн нь гайхалтай. Хятадууд анх довтолсноор баруун замын цэрэг Цагаан түнгийн орчим тулалджээ. Анхны тулалдаан 1913 оны 6 дугаар сарын нэгэнд болоход хоёр талаас 22 хүн үрэгдэж, 30 хүн шархаджээ. Хоёр дахь тулалдаанд Хятадын талаас 2000 гаруй цэрэг, харин Монголын талаас 700 цэрэг тулалджээ. Мэдээж хятадын байнгын арми зэвсэгээр Монголоос хамаагүй илүү л байж таарна.
Тулалдааны үр дүн тооцоогоор биш, ёстой жам ёсоор Монголчуудын ялалтаар төгсчээ. Монголчууд 20-ийг алаад, 50 агтыг нь олзлоод хөөн гаргасан байна. Энд уг нь Монголчууд ялагдах ёстой биз дээ? Энэ мэт Монголчууд Хятадын армийг байнга ялж байснаар барахгүй Хөх хотыг өнгөртөл давшжээ. Хятадын армитай хийсэн тулаанаас олзолсон зэвсгээр өөрсдийгөө зэвсэглээд зогсохгүй, олзолсон болон “хоцрогдсон хуучин” зэвсгээсээ 10.925 нэгж бууг Өвөр Монголчуудад өгсөн ажээ.
Мэдээж Монголын арми дан морьт цэргээс бүрдэж байлаа. Байлдаанд ялж байсан ч гурван улсын хэлэлцээрээр Монголын армийг эргүүлэн татжээ. Оросууд Богд хаанаас цэргээ татахыг шаардаж, шинээр зэвсэг нийлүүлэхээ зогсоож байв. Монголын ноёд армиа зэвсэглэх бүхий аргыг хэрэглэж байв. Оросын хаан зэвсэг олгохыг татгалзсаны дараа Монгол ноёд зэвсгийн үйлдвэрийн даргыг нь хахуульдах замаар “албан бусаар” зэвсэг авахыг хүртэл оролджээ.
-1914 оны дайны хүчний харьцааг үзэцгээе. Хятадын арми зарим мэдээгээр герман, хятадад үйлдвэрлэсэн винтовоор хангасан 39.900 цэрэг, 85 их буу, 54 пулемёттай байжээ. Гэтэл Монголын арми хоёр замын нийлээд 2000 гаруй цэрэг, үүний хагас нь винтовоор хангасан, хоёрхон их буутай буюу зам бүр нэг их буутай байлаа. Бүр 1915 онд Монголчууд ердөө 24000 цэргийг л зэвсэглэх чадвартай болсон юм.
Гэтэл байлдааны үр дүнг гайхалтай. Монголчууд 1911-1919 оны хооронд хятадыг дийлж 1693 винтов, 160 шахам мянган сум, 715 сумтай 4 их буу, 5 пулемет олзолжээ. Цэргийн тоогоор 15 дахин, пулемётаар 8 дахин, их буугаар 42.5 цөөн хэрнээ ийм амжилт олжээ. Тэр үед хүрээнд Монголчууд их түрэгдэж байгаа гэнэ, үхэх нь гайгүй юм байх гэлцэж байснаа ялж байна гэлцэх болжээ.
Хожим Хатанбаатар “Байлдахад хэцүү биш, хүний олноор л бүслэх гээд байх нь зовлонтой” гэж ярьж байжээ.
Мэдээж монголын арми нөгөө “Тунгалаг тамир” киноны Ням өвгөн цахиур буугаа магтахдаа “Баатрыг нь эс боловч жирийн цэргийг нь дөнгөчихнө” гэсэнчлэн суманд даагддаггүй баатруудаас бүрдээгүй. Бүгд л буу, сэлэм барьж үзээгүй гэгдэх “малчид” л байсан. Тэгэхээр прагматикаар үнэнийг тодруулдаг хүмүүсийн тооцоогоор бол Хиагтад Монголчууд гарцаагүй ялагдахаар барахгүй аль 1914 онд л бүрэн эзлэгдчих байжээ. Тэгтэл яагаад ялагдсангүй вэ?
1914 онд Монголын Засгийн газар цэргээ эргүүлэн татсан ба Өвөр Монголыг цэргийн хүчээр бус дипломатын аргаар нэгтгэх боломж бий гэж үзэж байжээ.
Хүрээ яагаад эзлэгдэв?
Арми нь амжилттай байлдаж байсан атал Сүй Шү Жан 1919 онд яагаад хүрээг эзэлчихдэг билээ? гэж гайхмаар.
Богдын Засгийн газрыг муучлах, ангийн тэмцлийн зоригоор түүхийг гуйвуулахдаа коммунизмын үед Богд Хаант Монгол Улсын армийн дайчин гавъяаг нуудаг байжээ. Хүрээнд Хятад цэрэг орж ирсэн нь үнэндээ зальжин дипломатч Чен И-гийн явуулга байв. Монголын ноёдыг, тэр дундаа Ерөнхий сайд болсон шанзав Бадамдоржийг хээл хахууль цутгах, айлган сүрдүүлэх замаар эрхэндээ оруулж, тэднээр Зөвлөлтийн аюулаас хамгаалах цэргийг Хүрээнд ирүүлэх хүсэлтийг Юань Ши Кайд бичүүлснээр Хятадын цэрэг байлдалгүй Хүрээнд иржээ.
1921 оны эхээр Барон Унгерн Хүрээг эзлэхэд Хятадын байнгын арми 12.000 мянган хүнтэй байжээ. Гэвч энд бас л гайхалтай үйл явдал болж, Хүрээнд бэхэжсэн хятадын цэрэг Баронд бутцохиулан сарнин зугтжээ. Барон Унгерны Азийн морин дивиз ердөө 800 гаруй хүнтэй, нийлсэн Монголчууд 200 гаруй байв. Хэрэв дагуураас авч гарсан зэвсгээ бүрэн авчирсан бол 6 их буу, 20 пулемёттай байжээ.
Гэтэл Хүрээнд байсан генерал Жан Цинхуйд 2 бригад явган болон морьт цэрэг, нэмж дайчилсантай нийлээд 15.000 хүн, 40 их буу, Гочкисийн системийн хүнд пулемёт 100 байжээ. Гэвч тэр Хүрээнээс ховх цохиулан ихэнх нь хойшоо Хиагтын зүг зугтсан ба 1500 орчим цэрэг өмнөд зүг зугтсаныг Саж ламын төвд цэргүүд ба Унгерний цэргүүд толгой дараалан хяджээ.
Хиагтад
Хиагтад байрласан хятадын цэргийн хүчин дээр Баронд цохигдон хүрээнээс ухарсан 6000 цэрэг нэмж очсоноор 10.000 орчим цэрэг лавтай байжээ. Энэ бол сүр сүлд нь үхсэн эмх цэгцгүй, хүний нутагт хашигдсан арми байлаа. Хиагтын тулааныг Монголчууд 3 дугаар сарын дундуур бага хүчээр эхлүүлсэн нь хүйтэн хахир цаг өнгөрөхөөс урьтаж ялах гэж яарсных. Нөгөө талаас Бароны дайралтаас амжих гэсэн хэрэг байх.
Гитлерийн армийн ялагдлын шалтгааныг Оросын хахир өвөл гэж олон эрдэмтэн үздэгтэй адил Оросоос ч хатуу хахир Монголын өвөл хавар гамингуудыг бүрмөсөн зутраажээ. Харин Монголчуудын хувьд хавар цаг бол эх нутгийн нь нэг л улирал билээ. 3 дугаар сарын 18-ны үүрээс авахуулж давшсан Монголчууд харуй бүрий болоход хятадын армийг бүрмөсөн бут цохиод Хиагтаас хөөсөн байв.
Эрхэм та нийтлэлч А.Баатархуягийн бусад бүтээлийг манай сайт дахь түүний "Зохиогчийн булан" болох sonin.mn/blog/baatarhuyag- аас уншина уу?
Сэтгэгдэл0
Mongolchuud baildahdaa sain. Bi lav 100 hyatad alj baij uhne. 80 aad ond Mongoliin armid alba haaj hatuujsan tsereg hun. Ter ueiin armi bol jinhene armi tsereg ers ni jinhene tsereg baisan. Baildahdaa tulahdaa hatuujiltai bi bol onts buudagch marsh tacticiin temtseend bainga oroltsdog baisan. OP tsuv omsood buu heregsel buh umaa uureed bag zuugeed guideg bailaa. Beltgel tserguud mongold olon bii. Eh oron duudval niseed l ochno. Ard tumnee hamgaalan tulaldana. Muu er daind hoorno gej bitgii heleerei. Mongolchuud hezeeneesee eh ornoo haluun ami buleen tsusaaraa hamgaalj irsen tuuhtei
Tand ih bayrllaa. Bi ch gesen yg ingej boddog. Eh orondoo 15 jiliin tursh alba haasan. Hereg garval bi 100 hytadtai amia solino gej boddog.
Энэ ч ёстой сайхан нийтлэл байна шүү. Ер нь бага хүчээр тооны хувьд илүү дайснаа ялах цэргийн урлаг чинь монголчуудад л байдаг юм шүү дээ. Чингис хаан Алтан улс руу дайрахдаа Үнэгэн даваанд, Зэв болон Сүбээдэй Оросын вангуудыг Калка голын эрэгт, Бат хааны цэргийн баруун жигүүр Загалмайтнуудыг Легницийн дэргэд.............За их олон жишээ бий дээ.
Tuuhend Mongolchuud daravch daldaih bulavch bultaih aguu tuuhtei aguu amjilttai tumen ni margaangui. Gehdee bid ene aguu tuuhee harj dandaa aragshaa harj baharahsaar uragshaa harj chadahaa bailaa bidnii tsoohon Mongolchuud maani.
аимаар юмаа америкиин цергуудииг монголд авчирч сургах херегтеи юм баина даа
Чи бол заагаад ч сурахгүй хятад байна л даа.
2.132.179.170 Өмхий хасаг минь амаа тат. Их Монгол улсын боолын ббол, босгоны шороо гэдгээ мартсан уу?
2.132.179.170 Казахстан, Караганди муж, Жезказган хотоос бичээд байна. Бас өөрийгөө америк гэчихжээ, хөдөөний халтар хасаг чинь.
2.132.179.170 Өмхий хасаг минь амаа тат. Их Монгол улсын боолын боол, босгоны шороо гэдгээ мартсан уу? Наад Орос чинь хүртэл монголын Алтан ордны улсын үргэлжлэл.
2.132.179.170 Чи Монгол улсад байхдаа монголоор бичиж сураагүйг бодоход хөдөөний халтар бололтой. Наанаа одоо ч бас л хөдөө. Орос хэлэнд бүр таг байх аа даа. Тэгэхээр чи ямар ажил эрхэлдэг чинь тодорхой юм биш үү?
Миний бодлоор Цагаан хэрмийн ар талд манай Ойрдын Эсэн тайш өөрийн 20 морьт цэргийн хүчээр Мин улсын Инзун хааны удирдсан 500 мянган их цэргийг бутцохиод хааныг нь олзлон Монгол нутагт авч ирээд хоёр жил хонь хариулуулж байгаад буцаан хөөж явуулсан жишээ бол дэлхийн цэргийн урлагийн хүчний харьцааны түүхэнд үзэгдэж дуулдаагүй гайхамшигтай тулалдаан болсон юм. Энэ мэт түүхэн баатарлаг хүмүүсийнхээ хөшөөг мөнхлөхгүй залуу Ульяанов, Жуков, Марко Поло, Хосе Марти, Хо Ши Мин зэрэг хойч залуу үе тэр болгон мэдэхгүй хүмүүсийн хөшөө л энд тэнд цөөнгүй байх юм даа.
Ene tuuhiig durdsand bayarlalaa,tantai sanal neg bna
Үнэнийг мушгиж гуйвуулж хэн ч чадахгүй, чадсан ч бултайгаа л гараад ирнэ. Монголын салаа цэрэг хороо хужаатай бол байлдана ш дээ. Муу санаанд нь л ѳртчихгүй бол.
Энэ их үзэн ядалт Монголчууд бидэнд эрт орой нэг том гай болно шүү!!!
109.76.50.205 Чи Ирландад боолын ажил хийсээр байгаад бүр боолын сэтгэхүйтэй болчихож. Бахарах юмтай хүн чинь наад зах нь хийморь, лундаа нь хүртэл шал ондоо байдаг юм шүү дээ.
Ene nohor dandaa neg ongirson um bichdeg nohor umaa
Хятадыг ялсан гэхээр дургүй чинь хүрээд байна уу?
82.212.147.152 Бельгиэс нэг пацан маанагтдаг байна шүү дээ.
deel cugluulj yavsan humuus ni sayhaniig boltol amid baisan umsan
Bi lav 3 hujaag bol ulhun zodood haychihna. alah heregtei gevel lav hun alj baina gej bodohgui hujaa alj baina l gej bodno doo. Ene urvagch Bayartsogtiig l neg nuhchihmaar sanagdaad baidag yum he he.
Энэ Баатархуяг энэ удаа овоо зөв юм биччиж.
маанаг монголчууд юу гэж л хятадын армийг ялах вэ дээ. больж үз
B гуай чиний гетээр байлдаж тоглохоос шал өөр л дөө.
B гуай чиний нетээр байлдаж тоглохоос шал өөр л дөө.
182.160.32.220 Пацан аа, нөгөө пүүзээ зарсан уу? http://unegui.mn/advs/view/3976928/yaaraltai-zarna
баабар 182.160.32.220 Энэ ёстой орги хятад пацан байна даа.
HUjaagiin shees,
Энэ их үзэн ядалт Монголчууд бидэнд эрт орой нэг том гай болно шүү!!!
109.76.50.205 Чи Ирландад боолын ажил хийсээр байгаад бүр боолын сэтгэхүйтэй болчихож. Бахарах юмтай хүн чинь хийморь лундаа эь хүртэл шал ондоо байдаг юм шүү дээ.
Монголчууд ташуураа бариад босоод ирсэн ч байлдах чадвартай гэдэг юм шүү.
Их Монгол улсаас үлдсэн энэ Монголын жоохон газар нутгийг бидэнд үлдээх гэж, бидний үеийг хүртэл хэдэн мянган жил гашуун нулимс, улаан цусаа урсгасан өвгөд, дээдсээрээ бахархаж зүрх, сэтгэлийнхээ гүнээс дурсан санаж чадвал дээд тэнгэр чинь баясдаг юм. Бахархах үнэт зүйлтэй хүний хийморь, лундаа босоо байдгийн усир энэ.
Их Монгол улсаас үлдсэн энэ Монголын жоохон газар нутгийг бидэнд үлдээх гэж, бидний үеийг хүртэл хэдэн мянган жил гашуун нулимс, улаан цусаа урсгасан өвгөд, дээдсээрээ бахархаж зүрх, сэтгэлийнхээ гүнээс дурсан санаж чадвал дээд тэнгэр чинь баясдаг юм. Бахархах үнэт зүйлтэй хүний хийморь, лундаа босоо байдгийн учир энэ.
Õèàãò õîò Ìîíãîëûíõ áàéñàí áàéõ äàà. Îäîî õèëèéí öààíà ãàð÷ýý.
Хол очиж тэнэгтээрэй, чи.
Гэхдээ бас нэг хүчин зүйл байдагийг Баатархуяг судлаагүй юм бн. Богд хаан монголыг нэгтгэх гэж олон удаагийн их бага дайныг хийсэн. Тухай бүрдээ ялсан. Богдын ах Ёнзон хамба Лувсанхаймчиг гэж гүртэн чойжин хүн монголын цэрэг байлдах бүрд чойжин бууж догшин сахиусны хүчийг бас ашигладаг байсан юм. Одоогийн энэ хотын төвд байгаа чойжин ламын сүмд чинь дайн байлдааны үед Богд жавзандамбын ах чойжин лам байнга тийм юм хийж байсанаас болж чойжин ламын сүм гэдэг нэртэй болсон юм. Түүний үүрэг оролцоог бас дурдах нь шударга ёсонд нийцэх бхаа.
Хатанбаатар Магсаржав бас өөрөө чойжин хүн байсан юм аа.
1990 онд түүхийн хичээлийг нэгэн өвгөн хурандаа зааж билээ. Хиагтад голцуу арын албаны тогооч, нярав г.м., 2000 орчим гамин байх! Монгол 400 цэрэгдээр нэмэгдэж 1000 гаруй орос цэрэг байж. Тэдэнд цагаан нэхийгээр дээл хийж өгөөд хар хөөгөөр хас тэмдэг тавьж өгөөд тулаанд оруулсан. Тэдний дотор нэг Унгар үндэстэн цэрэг байсан гэх. Баатаржаваа чи яагад ч Баабарыг гүйцэхгүй муулахын тулд үгүйсгэж болохгүй. Залуу хүн байж 15 толгойтой атгаалжин хар мангасанд итгэдэг чинь муу л байна даа. Цэргийн талын А ч үгүй чинь мэдэгдэж байна даа. Хориглох тулаан хийж байгаа 1 түмэн цэргийг 4 пулеметтай 400 цэрэг давшиж очоод эзэлнээ. Ямар аймшгийн кино биш дээ!!! Яагад оросын нутагт үлдсэнг нь ойлгов уу малаа!!! Шар уянгаатай явалцсаар байгаад толгой чинь Гашилжээ
1.30.125.115 Хөх хотоос нэг данжаад их дээр үсэрч дэвхцдэг байна ш дээ? Жорлондоо очиж унгас алд.
Байлдах тактикийн хувьд бодомжгүй л санагддаг. Хориглож байгаа нь их цэрэг, зэвсэглэл өндөр. Дайрч байгаа нь ядаж байхад цөөн. Эзэн Чингис хаан цөөн тоогоор олныг ялахдаа хугацаа алдаж байсан. Харин 1921 оны хиагьын тулалдаан 1 л ноо-той, ядаж байхад одоо хиагт хот манай монголын эзэмшил биш... судлах юм их л байгаа даа
Юу судлаж цаг алдах гээд байнааа. Улаан залаатай хөх хошноготой байхад дэлхийг эзлэх бол санааны л зүйл. Дээлээ өмсөөд нумаа агсаад биелгээгээ хийгээд босоход дээд тэнгэрийн хүчинд дэлхий өөрөө сөхрөөд өгнөө найзууд минь.
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
манай хятадууд ялнаа.