sonin.mn

Францын “Жи ДиЭф Сүэз” компани “Ньюком”, “Поско Энержи”, “Сожиц” компаниудтай хамтран “ДЦС-5”-ыг барихаар 25 жилийн хугацаатай  концессын гэрээнд гарын үсэг зурсан.

Талууд өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж эхэлсэн байна. “ДЦС-5” нь 450 мегаватт цахилгаан, 600 орчим мегаватт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ус бага хэрэглэдэг, байгаль орчинд ээлтэй, өндөр чадамж бүхий сүүлийн үеийн технологийг ашиглан барих аж.

 “ТЭЦ-5” төслийн тухайд 1.3 тэрбум орчим ам. долларын өртгөөр босох юм байна. Дэлхийн эрчим хүчний салбартаа “Жи ДиЭф Сүэз” компани тэргүүлдэг бөгөөд нар, салхи болон усны эрчим хүч үйлдвэрлэх салбарт өөрсдийн хуримтлуулсан арвин туршлага дээрээ үндэслэн Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарна хэмээн илэрхийллээ. Тус групп нь манай улсад эрчим хүч, хаягдал усны менежментийг сайжруулах шинэ шийдэл болон тоног төхөөрөмжийг нэвтрүүлж эхлээд байна.

Үүнээс гадна тус групп нь “Таван толгой” цахилгаан станцыг барих тендер үлдээд байгаа аж.  Тус цахилгаан станц нь ойролцоогоор 450 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд говийн аймгууд болон уул уурхайн компаниудыг цахилгаан, дулаанаар хангах юм байна.

 Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг