sonin.mn
Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний томилгоог хийлээ. Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах хүмүүсийг дэд сайдаар томиллоо.
 
1. Аж үйлдвэрийн дэд сайд- Х.Баделхан МАН /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/ 
 
2. БСШУ-ны дэд сайд- Я.Төмөрбаатар МАН /Стратеги академийн захирал/, Б.Тулга МАХН 
 
3. ГХЯ-ны дэд сайд- н.Оюундарь МАН / “The bull” рестораны захирал, “Blue Mon” товерын эзэн/ 
 
4. ЭМ, спортын дэд сайд- н.Атармаа МАН /Мэргэжлээс шалтгаалах өвчний төвийн дарга/, Т.Болдбаатар АН /СХД-ийн МоАХ-ны дарга/
 
5. Уул уурхайн дэд сайд- Г.Тэмүүлэн МАН /Оюутолгойн ТУЗ-ын гишүүн/  
 
6. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд-  Б.Мөнхбаатар МАН /Нийслэлийн засаг даргын орлогч асан, БЗД-ийн засаг дарга асан/  
 
7. Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд- Б.Батзориг МАН /БЗД-ийн Засаг дарга/ 
 
8. Сангийн дэд сайд- С.Пүрэв АН /Улираан томилогдсон/
 
9. Батлан хамгаалахын дэд сайд- А.Баттөр АН /Улираан томилогдсон/
 
10.  Барилга хот байгуулалтын дэд сайд- н.Байгальмаа АН /Улираан томилогдсон/
 
11.  Зам тээврийн сайд- н.Ержан АН /Улираан томилогдсон/
 
12. Эрчим хүчний дэд сайд- Ө.Пүрэвбат АН /СХД-ийн АН-ын дарга/
 
13. Хуульзүйн дэд сайд- Ц.Уугангэрэл МАХН /Улираан томилогдсон/ 
 
14. Хөдөлмөрийн дэд сайд- Ж.Батхуяг МҮАН /Улираан томилогдсон/
 
15. Байгал, орчин ногоон хөгжлийн дэд сайд- М.Хүрэлсүх ИЗНН /Нар Мон компанийн захирал/
 
 
 
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан өөрчлөн байгуулагдсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томиллоо.
 
 
Дараах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
 
1.Жамсрангийн Батболдыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын;
 
2.Бат-Амгалангийн Болдбаатарыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн даргын;
 
3.Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын;
 
4.Равжихын Эрдэнэбүрэнг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн;
 
5.Пүрэвийн Алтангэрэлийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын;
 
6.Хадбаатарын Золжаргалыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын;
 
7.Даваадоржийн Дэлгэрцогтыг Уул уурхай, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн;
 
8.Пүрэвдоржийн Гантулгыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн;
 
9.Аюурзанын Эрдэнэтуяаг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын.
 
 
 
Дараах албан тушаалтнуудыг шинээр томиллоо.
 
1. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Бат-Амгалангийн Болдбаатар;
 
2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнэ;
 
3. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Равжихын Эрдэнэбүрэн;
 
4. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Даваадоржийн Дэлгэрцогт.
 
Чөлөөлөгдсөн ТНБД нарын ажлын байранд Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулах ба шинээр томилогдтол яамдын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар ТНБД-ын үүргийг хариуцан гүйцэтгэнэ.