Намууд дэд сайд нараа тодруулсантай холбогдуулан хамгийн олон яаманд дэд сайд суулгахаар болоод байгаа МАН-ын Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Даваасүрэнтэй ярилцлаа.
-МАН-ын Удирдах зөвлөлөөс дэд сайд нараа тодрууллаа. Долоон дэд сайдыг ямар шалгуураар гаргаж ирсэн талаар мэдээлэл өгнө үү?
-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шийдлийн Засгийн газарт ажиллах долоон дэд сайдынхаа квотод нэр дэвшигчдээ тодрууллаа. Тодруулбал, Гадаад хэргийн яамны дэд сайдад Н.Оюундарь / БОЯ-нд газрын даргаар ажиллаж байсан/, Аж үйлдвэрийн яамны дэд сайдад Х.Баделхан /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэд сайдад “Стратеги” академийн захирал Я.Төмөрбаатар, Уул уурхайн яамны дэд сайдад Г.Тэмүүлэн / Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн/, Эрүүл мэнд, спортын дэд сайдад Д.Атармаа /Нийслэлийн эрүүл мэндийн газдрын орлогч даргаар ажиллаж байсан/, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдад Б.Мөнхбаатар / Нийслэлийн засаг даргын орлогч асан/, Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайдад Б.Батзориг / Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан/ нарыг нэр дэвшүүлэн батлууллаа. МАН бол дотоод арчилалтай нам.
Энэ ч утгаараа дэд сайдад нэр дэвших хүсэлтэй бүх хүний анкетыг бүртгэж авсан. Долоон дэд сайдын квотод 39 хүн эхний ээлжинд саналаа ирүүлсэн. Ингээд МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Бүлгийн дарга нар олон нийтэд мэдээлэл хийж, дэд сайдад нэр дэвшсэн хүмүүст ямар шалгуур тавихаа зарласан байгаа.
-Тухайлбал, ямар шалгуурыг давсан хүн дэд сайдын албан тушаалд очиж байгааг тайлбарлана уу?
-Нийт 13 шалгуур үзүүлэлтийг дэд сайдад нэр дэвших хүмүүст тавина гэдгээ хэлсэн. Үүнд эхний ээлжинд тухайн хүний мэргэжил боловсролыг харсан. Үүний дараагаар ёс зүй, намд ажилласан байдал болон нэр цэвэр эсэх гэх мэт нэлээд дэлгэрэнгүй шалгуур үзүүлэлт тавьсан.
Аливаа хэрэг түвэгт орооцолдсон эсэхээс гадна намаас зохион байгуулж байгаа ажилд хэр идэвх зүтгэлтэй оролцсон, намын төлөө чухам ямар ажлуудыг хийж байсан бэ гэдгийг ч харгалзсаны дүнд шийдвэрээ гаргасан гэж ойлгож болно.
-39 хүний дунд сонгон шалгаруулалт өрнөсөн гэж ойлгож болох уу?
-Анх энэ тооны хүн саналаа өгсөн ч зарим нь өөрийн саналаар нэрээ татсан. Учир нь тухайн хүний нэр дэвшсэн салбар манай намд харьяалагдаагүй гэх мэт шалтгаан байсан.
Нөгөө талаар намын зүгээс дэд сайдад нэр дэвшсэн хүнийг дараа нь Төрийн нарийн бичгийн дарга болон газар, хэлтийн даргад өрсөлдөхгүй байх ёстой гэдэг шаардлага тавьсан.
Үүний дагуу 11 хүн нэрээ татаж, 28 хүн дэд сайдын суудалд тунаж үлдсэн гэсэн үг. Үүн дээр манай Стратеги, бодлого төлөвлөлтийн газар, Хүний нөөцийн хэлтсээс нэлээд ул суурьтай хандаж байж нарийн шалгуур үзүүлэлтээр байр эзлүүлсэн. Ингээд яг нэр дэвших бүрэн боломжтой гэсэн 16 хүний нэрийг Удирдах зөвлөлд танилцуулсан.
-Санал хураалтыг ямар байдлаар явуулсан бэ?
-Санал оруулсан 16 хүнд Удирдах зөвлөлийн гишүүдийн дунд нууцаар санал хураалт явуулаад олонхийн санал авсан нь гарч ирсэн гэсэн үг.
-Гурван хүн дээр санал тэнцсэн байсан. Эцсийн шийдвэрийг Удирдах зөвлөлөөс дахин санал хурааж гаргав уу, эсвэл намын дарга шийдэв үү?
-Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайдад нэр дэвшсэн гурван хүн дээр санал тэнцсэн. Өөрөөр хэлбэл, Удирдах зөвлөлийн хуралд оролцсон 18 гишүүний санал тэнцсэн гэсэн үг л дээ. Бүгд адилхан зургаан оноо өгсөн байсан. Тиймээс намын дарга саналаа оруулж шийдсэн гэж ойлгож болно.
-Хүссэн хүн бүр дэд сайдад нэрээ дэвшүүлсэн гэж ойлгож болох уу?
- Яг ажил мэргэжлийнхээ дагуу ажиллах бололцоотой хүмүүст дэд сайдын орон тоог бид нээлттэй зарласан. Үүний дагуу манай намын харьяалалтай, яг өөрийн салбарт ажиллаж чадна гэсэн шалгуур үзүүлэлтийг давж гарах боломжтой гэж өөрийгөө дүгнэсэн хүмүүс нэрээ дэвшүүлсэн.
-Долоон хүний орон тоон дээр 39 хүн саналаа ирүүлсэн гэж байна. Үүнийг “Сайдын суудал горилогсод олон байна” гэж харах уу, эсвэл танай намд дэд сайдын албан тушаалыг аваад явчих хэмжээний боловсон хүчний нөөц боломжийн байгаагийнх уу?
-Боловсон хүчний нөөц бололцоо их байна гэж ойлговол зүйд нийцнэ. Дээр хэлсэнчлэн бид тодорхой шаардлага, шалгуур тавьсан. Үүнийг даваад гараад ирсэн хүн ийм олон байна гэхээр МАН-д хүний нөөц хангалттай байгаагийн л нэг илрэл. Мөн энэ удаад эмэгтэй, эрэгтэй гэлтгүй тэгш өрсөлдсөн. Тухайлбал, долоон дэд сайдын суудалд хоёр нь эмэгтэй хүн гарч ирэх жишээтэй.
-Олон нийт төдийлөн мэдэхгүй байх шиг байна. “Шинэ хүн” гэж тодорхойлоод байгаа хоёр бүсгүйн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Хоёулаа намд олон жил ажилласан. Тухайлбал, Д.Атармаагийн хувьд мэргэжлийн эмч хүн. Энэ чиглэлээрээ олон жил ажиллахаас гадна хамгийн сүүлд Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай, салбараа мэднэ.
Харин Н.Оюундарийн хувьд Бага хурлын гишүүн бөгөөд манай намд олон жил ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин. Байгаль орчны яаманд Газрын даргаар ажиллаж байсан. НҮБ-ын төсөл хөтөлбөрүүд дээр ч мөн нэлээд ажилласан. Өөрөөр хэлбэл, гадааадын байгууллагуудтай хамтын ажиллагаа сайтай хүн.
-МАН долоон дэд сайдаа тодруулах гэж багагүй маргасан гэх мэдээлэл гараад байсан. Тухайлбал, дарга нарын хүүхдүүд дэд сайдын суудалд суух нь гэх мэдээлэл түлхүү явсан л даа. Гэхдээ сүүлийн мөчид тийм зүйл гараагүй байх шиг байна?
-Тийм зүйл ерөөсөө байхгүй. Анхнаасаа бүх зүйл нээлттэй, шударга зарчмаар явсан. Шалгуур үзүүлэлтээрээ шалгаад санал хураалтаа нууцаар явуулаад л шийдсэн хэрэг шүү дээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
МАН-д боловсон хүчин олон байгаа гэдэг нь үнэн байж магад гэхдээ түүн дотор Монголоо гэх сэтгэлтэй нь хэд бол??? Энэ л хамгийн гол асуудал
МАН албан тушаалтай л бол улсын ажлыг явуулдаг, сөрөг хүчин байвал төрийн ажлыг гацаадаг олигархижсан нам гэдэг нь улам батлагдсаар л байна. Энэ нам тарах буюу бүрэн шинэчлэгдсэн тохиолдолд л Монгол улс хөгжинө. АН ч ялгаагүй нам дамжсан Алтангадас фракцийн тэвэрт гүнзгий орсон, олигархууддаа баригдсан, амбицдаа хөтлөгдсөн фракцуудаа дийлэхээ больсон явцгүй нам болжээ. Яг одоо л Монголд маань эрүүл саруул 3 дагч хүчин гарч ирэх тохироо бүрджээ. Эрүүл саруулаар сэтгэгч бүх хүмүүст уриалж байна. "Шинэлэг сэтгэлгээтэй, шударга, бохир зүйлд хутгалдаагүй, нэр цэвэр бүх Монгол хүмүүс эх орныхоо төлөө нэгдэгтүн" Эрүүл саруул 3 дагч хүчин байгуулая. Үүнд де факто Жаргалсайхан, Лхагважав, Магнай, Батзандан, Тэмүжин зэрэг хүмүүсийг оройлон оролцохыг уриалж байна.
3 жил ажилгүй тураалд орсон МАН ынхан таргалах нь дээ
Тэр мундаг гээд байгаа боловсон хүчнүүдээ баруунд 2 жил явуулж дадлага сайн хийлгэ. Монголчуудтай харьцаад ажиллах гэхээр үхэртэй харьцаж байгаа юм шиг санагдах юм. Хэзээ дэлхийн стандартад нийцсан чадварлаг хүмүүс монголын удирдлагад гарч ирэх юм бэ. Мэдлэг толгойд нь байх шиг байгаам, туршлага байх шиг байгаам, гагцхүү профэшнализм гэж түй ч алга.
ха ха ха ШААНА БИЗ ААН
bolovson huchin saitai bgaadaa bish ee, hooson tolgoitoi, darga boloh huseltei , ichih bulchirhaigui, ulaih nuurgui tas har tsaraitai humuus olon bdag gevel unend niitsne
chadaltai bolovson hunchin gedeg oilgolt mongol helnii ugsiin sangaas barag bhgui boloh shahaj bgaa,..yunii chini medleg, ogt medleg olgoh surgalt mongold bhgui bolood udaj bgaa shuu dee,hooson diplomnii golnuudiig 25 jil beltgej bna gej ,ard tumnii halaasiig surgaltiin tolboroo jil bur nemj hoosolson,..tolboroo yaj toloh bilee gej yavsan cham shig humuust medleg gedeg aguu erdem dusliin todii ch bhgui, tiim uchraas mongoliin tor gatsaand urgelj orj bgaa yum.gariin 5 huruund bagtah baruunii surguuli togsson humuus tord ajillaj bna.ted haanaa ch hurehgui bna.medleggui deer yos sutrahuungui hun surguud zugeer l amitan shinjtei bolchihood bgaag bugdeeree nudeeree harj bgaa ,ideh uuhaas oor id shidgui amitanii torhond bna gedeg yug buteeh yum ve?
deer ni
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096

Дэд сайдын суудлыг дуудлага худалдаагаар зарчихсан практик өмнө нь байсан. Одоо бас л тийм юм шиг байнаа. Нөгөө Эрдэнэтийн уяачийн хүү даага уядаг банди дэд сайдын суудлыг морь худалдаж авдаг шиг авч байна даа.
МАН албан тушаалтай л бол улсын ажлыг явуулдаг, сөрөг хүчин байвал төрийн ажлыг гацаадаг олигархижсан нам гэдэг нь улам батлагдсаар л байна. Энэ нам тарах буюу бүрэн шинэчлэгдсэн тохиолдолд л Монгол улс хөгжинө. АН ч ялгаагүй нам дамжсан Алтангадас фракцийн тэвэрт гүнзгий орсон, олигархууддаа баригдсан, амбицдаа хөтлөгдсөн фракцуудаа дийлэхээ больсон явцгүй нам болжээ. Яг одоо л Монголд маань эрүүл саруул 3 дагч хүчин гарч ирэх тохироо бүрджээ. Эрүүл саруулаар сэтгэгч бүх хүмүүст уриалж байна. "Шинэлэг сэтгэлгээтэй, шударга, бохир зүйлд хутгалдаагүй, нэр цэвэр бүх Монгол хүмүүс эх орныхоо төлөө нэгдэгтүн" Эрүүл саруул 3 дагч хүчин байгуулая. Үүнд де факто Жаргалсайхан, Лхагважав, Магнай, Батзандан, Тэмүжин зэрэг хүмүүсийг оройлон оролцохыг уриалж байна.
Боловсон хүчин гэхээсээ албан тушаалд дуртай хүн олон байдаг гэвэл үнэн болно доо
Албан тушаалд уг нь хамт олондоо нэр хүндтэй тухайн ажлын талаар дадлага туршлагатай, шударга, зарчимч хүнийг дэвшүүлж баймаар юм Гэтэл хэн их мөнгө хандивласан хүн тухайн албан тушаалыг худалдаж аваад байна гэж жирийн иргэд яриад байна. Тэр их мөнгө хандивлаж байгаа хүн эргээд өгсөн мөнгөө олж авахын тулд шударга бус үйлдэл хийж ард түмнээ эх орноо дахин хохирооно гэсэн хэрэг биз дээ энэ нэг л биш дээ Тэр хандивлаж байгаа мөнгө ч бас но-той л байж таарна
2 terbumaar nohoinii hushuu 600 sayar evtei 4 hushuu baridag Batzorig Man-gariin shildeg bolovson huchin yum bna shtee!
Хамгийн их баяжих болмж өгдөг нам. Тэгэхээрээ энэ намыг юу дагадаг нь ойлгомжтой. Бузар бүзар бузар
Авилгалыг албан ёсоор зөвшөөрдөг бөгөөд санаачлагч нам юм уу даа
МАН албан тушаалтай л бол улсын ажлыг явуулдаг, сөрөг хүчин байвал төрийн ажлыг гацаадаг олигархижсан нам гэдэг нь улам батлагдсаар л байна. Энэ нам тарах буюу бүрэн шинэчлэгдсэн тохиолдолд л Монгол улс хөгжинө. АН ч ялгаагүй нам дамжсан Алтангадас фракцийн тэвэрт гүнзгий орсон, олигархууддаа баригдсан, амбицдаа хөтлөгдсөн фракцуудаа дийлэхээ больсон явцгүй нам болжээ. Яг одоо л Монголд маань эрүүл саруул 3 дагч хүчин гарч ирэх тохироо бүрджээ. Эрүүл саруулаар сэтгэгч бүх хүмүүст уриалж байна. "Шинэлэг сэтгэлгээтэй, шударга, бохир зүйлд хутгалдаагүй, нэр цэвэр бүх Монгол хүмүүс эх орныхоо төлөө нэгдэгтүн" Эрүүл саруул 3 дагч хүчин байгуулая. Үүнд де факто Жаргалсайхан, Лхагважав, Магнай, Батзандан, Тэмүжин зэрэг хүмүүсийг оройлон оролцохыг уриалж байна.
3 жил ажилгүй тураалд орсон МАН ынхан таргалах нь дээ
Шуур байна уу? Хог шуурдмээр байна.
olon xun ner devshsen ni olon xun gurinxalj bjee gej xaragdaad bnadaa
Hen durtai ni neree devshuulbel 39 baitugai 300 bolno l doo. Chanargui ner devshigch saidiin muruudul bolson garuud ali ch namd heden zuugaaraa baigaa daa. Yuniih ni bolovson huchin saitai baihav dee, Shalgaruulsan garuudaa har daa ergrrd???
bolovson huchin saitai bgaadaa bish ee, hooson tolgoitoi, darga boloh huseltei , ichih bulchirhaigui, ulaih nuurgui tas har tsaraitai humuus olon bdag gevel unend niitsne. Chadaltai bolovson hunchin gedeg oilgolt mongol helnii ugsiin sangaas barag bhgui boloh shahaj bgaa,..yunii chini medleg, ogt medleg olgoh surgalt mongold bhgui bolood udaj bgaa shuu dee,hooson diplomnii golnuudiig 25 jil beltgej bna gej ,...ard tumnii halaasiig surgaltiin tolboroo jil bur nemj hoosolson,..tolboroo yaj toloh bilee gej yavsan cham shig humuust medleg gedeg aguu erdem dusliin todii ch bhgui, tiim uchraas mongoliin tor gatsaand urgelj orj bgaa yum.gariin 5 huruund bagtah baruunii surguuli togsson humuus tord ajillaj bna.ted haanaa ch hurehgui bna.medleggui deer ni yos sutrahuungui hun surguud zugeer l amitan shinjtei bolchihood bgaag bugdeeree nudeeree harj bgaa ,ideh uuhaas oor id shidgui amitanii torhond bna gedeg yug buteeh yum ve?