sonin.mn

БАГДАД. /Sputnik/. “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой гэрлэхээс татгалзсан 150 ирак эмэгтэйн толгойг тасалжээ.

Жихад буюу ариун дайнд нэгдэж гэрлэхээс татгалзсан 150 эмэгтэйг Эль-Фаллуджа хотод босогч Абу Анас аль-Либи цаазаар авсны дунд жирэмсэн эмэгтэйчүүд хүртэл байсан гэж Иракийн Хүний эрхийн яам мэдэгдэлдээ дурджээ.

Ойрхи Дорнодод ажлаар очсон Өрнөдийн орнуудын иргэдийг цаазаар авсан болон барьцаалсан хэргийг “Лалын улс” бүлэглэл үйлдсэн. Сирийн дүрвэгсдэд тусламж үзүүлэхээр очсон 26 настай, АНУ-ын хүмүүнлэгийн ажилтан Петр Кассигийн толгойг 11 дүгээр сарын 26-нд тасалсан.

Үүний өмнө, хүмүүнлэгийн тусламжийн ажилтан Алан Хенниг, Францын уулын хөтөч Херве Гоурдел, АНУ-ын сэтгүүлч Стивен Сотлофф болон бусад хүнийг бүлэглэлийн босогчид хөнөөсөн билээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: