sonin.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнгөрсөн амралтын  өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг  зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд 6318 аж ахуйн нэгж байгууллага, 27717 иргэн оролцож, нийтийн эзэмшлийн 1,804 мян м2 талбайг цэвэрлэж, 2215 тн хог хаягдлыг ачуулжээ.
Цэвэрлэгээний үеэр Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтэд хяналт тавьж ажилласан байна.

Бүх нийтийн цэвэрлэгээнд Баянзүрх, Сүхбаатар  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй оролцжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.