sonin.mn

ВАШИНГТОН. /VOA/.  “Sony Pictures” корпораци АНУ-д энэ сарын 25-нд “The Interview” киноныхоо нээлтийг хийх төлөвлөгөөгөө цуцаллаа. Учир нь тус киног гаргахаар төлөвлөж байсан кино театруудад халдана гэж интернэтээр сүрдүүлсэн байна.

Энэ нь Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг хөнөөж байгаа тухай зөгнөлт кино юм.

“Sony Pictures Entertainment” компани өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлээр кибер халдлагад өртсөн билээ. Гаргаагүй байгаа кинонуудын зохиол, ажилчдынх нь хувийн мэдээллийг хакерууд интернэтээр дэлгэн тус компанид хохирол учруулсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: