sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. Донбасс мужид зориулсан хүмүүнлэгийн тусламж ачсан ОХУ-ын Онцгой байдлын яамны 10 дахь цуваа Ногинск хотоос Ростов мужийн өмнөд нутаг руу хөдөллөө гэж яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Донецк, Луганск мужийн ард иргэдэд зориулсан шинэ жилийн бэлэг, хоол хүнс ачсан 35 ачааны машин Ногинск хотын Онцгой байдлын яамнаас өнөөдөр хөдөллөө гэж Александр Дробышевский мэдэгджээ.

Ногинск хотоос хөдөлсөн 35 машин хүмүүнлэгийн ачаа цуглаж буй Ростов мужид очиж, ОХУ-ын бусад нутгаас ирэх машинуудтай нэгдэх ажээ.

Шинэ жилийн бэлэг, эм тариа, хоол хүнс бүхий 1500 тонн хүмүүнлэгийн тусламжийг бэлэн болмогц 150 ачааны машинаар Донбасс мужид хүргэнэ гэж тэрбээр мэдэгдэв.

Наймдугаар сарын дунд үеэс эхлэн, ОХУ Донбасс мужид нийт есөн цуваа бүхий 12 мянган тонн хүмүүнлэгийн тусламж илгээсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: