sonin.mn

АВАНА. /NHK/. Харилцаагаа хэвийн болгохоор хоёр улс зөвшилцсөний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Кубын Ерөнхийлөгч Раул Кастро сайшаалаа.

Кастро лхагва гарагт Обаматай адил нэг цагт телевизээр үг хэлжээ.

Тэрбээр, Кубатай харилцаагаа хэвийн болгох Обамагийн шийдвэр тус улсын ард түмний хүндэтгэл, талархлыг хүлээж байна.

Улсад нь эдийн засгийн их хэмжээний хохирол учруулж буй эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлахыг АНУ-д Кастро уриалжээ.

Мөн аялал жуулчлал, шуудангийн үйлчилгээ, харилцаа холбооны салбарт нь авсан хориг арга хэмжээгээ цуцлахыг тэрбээр Обамад уриалсан байна.

Түүний хэлснээр, хэрвээ ингэвэл олон асуудлыг шийдвэрлэх боломж нээгдэнэ.

Г.Доржханд

Эх сурвалж: