sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. “BMW China” болон “Brilliance Automotive” компани үйлдвэрлэлийн доголдлын улмаас Хятад дахь 846 автомашинаа эргүүлэн татна гэж Хятадын томоохон байгууллага мэдэгджээ.

“BMW China” компанийн импортолсон, 2014 оны 9-10 сарын хооронд үйлдвэрлэгдсэн BMW 320i, 328i, 428i, M3 маркийн нийт 436 машиныг эргүүлэн татна гэж БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /AQSIQ/ мэдэгдэв.

“BMW Group” болон “Brilliance China Automotive Holdings” компаниудын хамтарсан “BMW Brilliance Automotive” компанийн үйлдвэрлэсэн BMW 316i, 316Li, 320i, 320Li, 328i, 328Li, 328Li, xDrive марк бүхий 410 машиныг мөн эргүүлэн татна гэж AQSIQ мэдэгдлээ.

Эдгээр машины урд суудлын баруун талын хамгаалалтын бүс доголдолтой бөгөөд агаарын температур Цельсийн тэг градусаас доошилсон үед хамгаалалтын бүсийг татаж гаргахад маш хэцүү эсвэл гарахгүй байна гэж AQSIQ мэдэгдээд, хоёр компани эргүүлэн татсан машинуудаа шалгаж, эвдрэлтэй хамгаалалтын бүсийг үнэгүй сольж өгнө гэжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: