sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авах боломж олгосон хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурсан гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жен Псаки мэдэгджээ.

“уг баримт бичигт тэрбээр лхагва гарагт гарын үсэг зурсан” гэж “Обамагийн зайлшгүй гарын үсэг зурах ёстой” хуулийн төслийн талаар тайлбар өгөхийг хүссэн асуултад хариулахдаа тэрбээр хэлжээ.

Псакигийн хэлснээр, уг хуулийн төсөл нь Украинд зэвсэг нийлүүлэх “боломж олгож байгаа аж”.

Үхлийн аюултай болон үхэлд хүргэхгүй зэвсгийг Украинд нийлүүлэх боломж олгосон хуулийн төслийг  АНУ-ын Конгрессын Сенат, Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт баталжээ. Хуулийн төсөлд мөн ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авах талаар тусгасан байна. Украины хямралд Москва холбоотой гэж үзэж байгаа учраас урьд нь АНУ-ын ОХУ-д авсан хориг арга хэмжээн дээр нэмж арга хэмжээ авахыг Конгрессын гишүүд санал болгожээ. Үүний сацуу, энэ хуулийн төсөл нь АНУ-ыг Европоос хөндийрүүлж болох учраас Обама түүнийг "үр дүнгээ өгөхгүй" хууль болно гэж урьд нь мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: