sonin.mn

ВЕНА. /ITAR-TASS/. Даваа гарагаас хойш Донецкийн ойролцоо хүнд зэвсэг ашигласан тохиолдол бүртгэгдээгүй гэж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ ажиглагчид Украин дахь тусгай ажиглалтын багийн өдөр тутмын тайландаа дурдсаныг ЕАБХАБ цахим хуудсаараа мэдэгджээ.

Донецк хот дахь Хяналт, зохицуулалтын нэгдсэн төвийн Орос, Украины офицерууд болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын гишүүд бүгдээрээ тайландаа, өнгөрсөн хоёр хоногт ямар ч хүнд зэвсэг ашиглаагүй гэжээ.

НҮБ-ын мэдээлснээр, Донецк, Луганск мужид Украины цэргүүд болон орон нутгийн босогчдын хоорондын байлдааны ажиллагааны улмаас 4000 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн дүрвэсэн. Салан тусгаарлагчдыг дахин хяналтдаа оруулах зорилгоор Украины Засгийн газар дөрөвдүгээр сарын дундаас цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: