sonin.mn

ВАТИКАН. /Prensa Latina/. АНУ болон Куба хоёр талын харилцаагаа хэвийн болгохоор түүхэн зөвшилцөлд хүрэхэд Ромын пап Фрэнсис тусалсан гэж Ватикан мэдэгдлээ.

Хоёр улс хоорондын дипломат харилцаагаа хэвийн болгохоор зөвшилцсөнөө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Кубын Ерөнхийлөгч Раул Кастро нар зарласны дараа Ватикан ийм мэдэгдэл хийсэн юм.

Уг мэдэгдэлд, “Саяхан Обама, Кастро нарт пап захидал бичиж, харилцааны шинэ үе шатыг эхлүүлэхийн тулд нийтлэг ашиг сонирхолдоо үндэслэн хүмүүнлэгийн асуудлуудаа шийдвэрлэхээр тэднийг урьсан” гэжээ.

Ватикан энэ оны 10 дугаар сард  хоёр улсын төлөөлөгчдийг хүлээн авч, эмзэг асуудлуудаар үр дүнтэй яриа хэлцээ хийсэн аж.

Мөн уг мэдэгдэлд “Хоёр талын харилцааг хэвийн болгохын тулд Ватикан цаашид ч дэмжинэ” гэсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: