ИСЛАМАБАД. /Voice of Russia/. Олон хүний аминд хүрсэн халдлага сургуульд болсонтой холбогдуулан Пакистаны Засгийн газар терроризмтой тэмцэх арга хэмжээгээ чангатгаж байна.
Энэ долоо хоногийн мягмар гарагт Пакистаны баруун хойд нутгийн Пешавар хотын армийн харьяа сургуульд “Талибан” бүлэглэлийн босогчид халдан 148 хүний аминд хүрсэн билээ. Хохирогчдын олонх нь сурагчид байсан юм.
Бүлэглэлийнх нь эсрэг цэргийн кампанит ажиллагаа явуулж байгаагийн хариуд энэ халдлагыг үйлдсэн гэж хэт давруу үзэлтнүүд мэдэгдсэн.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн багуудыг тус сургууль руу нэвтрэхийг лхагва гарагт армийнхан зөвшөөрсөн байна.
Хананд сумны олон тооны нүх гарч, дэлбэрэлтэд сургуулийн зарим хэсэг сүйтгэгдсэн аж.
Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф бүх намын хууль тогтоогчдод “Би цаазаар авах ял шийтгэхийг болиулснаа цуцаллаа” гэжээ.
Г.Доржханд
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Монголд ч гэсэн цаазын ялаа буцааж сэргээх ёстой. Шоучин Элбэгдорж дандаа нэр төр хөөцөлдөж улс үндэсний эрх ашигт хохиролтой юм хийж явдагын нэг нь энэ. Цаазын ял авах ёстой хүмүүс гэж бдаг юм. Үхүүлэх ёстойг үхүүлэхгүй бх нь бурхан тэнгэрийн хуулийг ч зөрчиж бгаа юм.