sonin.mn

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу нийслэлийн  ЕБС-ийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Энэ хүрээнд 2014-2015 оны хичээлийн жилд 7 дүүргийн 5 цэцэрлэг, 48 сургуулийн 132 автобусаар давхардсан тоогоор 7909 суралцагчийг тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс төрийн бус өмчийн 25, төрийн өмчийн 23 сургууль, төрийн бус өмчийн 4, төрийн өмчийн 1 цэцэрлэгт автобусны  үйлчилгээ үзүүлж байна.

Нийтийн тээврийн газартай хамтран зохион байгуулж байгаа энэхүү үйлчилгээнд 12-р сарын 10-ны байдлаар 23781 суралцагч хамрагдсан гэсэн тооцоог нийслэлийн Боловсролын газраас гаргажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.