sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. Хэрвээ түүхий нефтийн үнэ уналттай хэвээр байвал дэлхийн нефть боловсруулах төслүүд ихээхэн алдагдалд орно гэж АНУ-ын томоохон хөрөнгө оруулалтын банкны шинжээч мэдэгджээ.

Хэрвээ Умард тэнгисийн торх нефтийн үнэ цаашид 70 доллар хэвээр байвал, өдөрт 7,5 сая торх нефть үйлдвэрлээд 2025 онд ашиггүй болно. Энэ нь одоогийн дэлхийн түүхий нефть үйлдвэрлэлийн найман хувь болж байна гэж “Goldman Sachs” группын шинжээч мэдэгдэв.

Тэрбээр, энэ нь далайн өрөмдлөг зэрэг өндөр өртөгтэй төслийг зогсоох болон цуцлахад хүргэнэ гэжээ.

Тэдний мэдэгдсэнээр, үүний улмаас дэлхий даяар ойролцоогоор 930 тэрбум доллар алдах аж.

Одоогийн хямд үнээс ашиг олохын тулд нефть үйлдвэрлэлийн төслийг боловсруулах зардлыг 20-30 хувиар багасгах хэрэгтэй болно гэсэн байна.

Өнгөрсөн сард Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ нефтийн үйлдвэрлэлээ багасгахгүй гэсэн шийдвэр гаргасны дараа түүхий нефтийн үнэ унасан.

Лондон хотод мягмар гарагийн арилжаагаар нэг торх түүхий нефть 60 доллароор үнэлэгдсэн нь сүүлийн таван жилд байгаагүй үзүүлэлт юм.

Д.Нямтулга

Эх сурвалж: